Нүүр хуудас Эрүүл мэнд Рентген шинжилгээний үед өсвөр, бага насны хүүхдийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцлээ

Рентген шинжилгээний үед өсвөр, бага насны хүүхдийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцлээ

170
0
rentgen-shinjilgeenii-hor-urshig
Рентген шинжилгээний үед өсвөр, бага насны хүүхдийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцлээ
~Рентген шинжилгээний үед өсвөр, бага насны хүүхдийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцлээ~

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарласан “Төрийн хяналт-иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд “Рентген шинжилгээний үед өсвөр, бага насны хүүхдийг хэрхэн хамгаалах”

талаархи уулзалт хэлэлцүүлгийг Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар болон хэлтэс хамтран 09 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хурлын зааланд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүргүүдийн эрүүл мэндийн төв,

СХД, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Гурван гал”, “Шижиддүг” зэрэг эмнэлгүүдийн цацрагтай ажиллагч эмч, техникч, хүүхдийн эмч зэрэг эмнэлгийн мэргэжилтэн оролцсон.

Хэлэлцүүлэгт рентген шинжилгээний үед өсвөр болон бага насны хүүхдийн цацрагийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар болон

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу 0-5 насны хүүхдэд рентген харалт хийхээс зайлсхийх, нэмэгдэл шарлагад өртүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх,

рентген зураг давтан авахгүй байхад онцгой анхаарах талаар улсын ахлах байцаагчид мэдээлэл хийж, ажлын байранд байрлуулах цацрагийн аюулгүй ажиллагааны онцлог санамж бүхий хэвлэмэл хуудсуудыг тарааж өгсөн.

Мөн эмнэлгүүдийн рентген кабинетуудад бага насны хүүхдийг ионжуулагч цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл хүрэлцээгүй, хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн хэрэглэх асуудал учир датагдалтай байдаг талаар хэлэлцүүлэг өрнүүлж,

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн рентген техникч Ц.Мөнхжаргалын шинээр санаачилж, ажилдаа нэвтрүүлсэн

“Рентген шинжилгээний үед хүүхдийг хөдөлгөөнгүй байрлуулж суулгах сандал, кассет байрлуулах төхөөрөмж”-тэй танилцан харилцан туршлага солилцож, тодорхой санаачлагууд гарч, зарим асуудлыг холбогдох яам, газарт хүргүүлж шийдүүлэхээр боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here