Мон Шинжүкү скин мед эмнэлгийн захирал Бадамгарав Арьс цайх буюу Витилиго гэх энэхүү өвчнийг Монгол улсад эмчлэх боломжгүй учир гадагшаа явж хүүхдээ үзүүлж, эмчилгээ хийлгэжээ.
Хөрөнгө мөнгө, цаг хугацаа алдах зэрэг олон асуудал түүний өмнө тулгарсан байна.
Тиймээс Энэ өвчинд шаналж байгаа олон хүмүүст өөрт нь тохиолдсон асуудал битгий тулгараасай гэсэн учраас арьс цайх өвчнийг Монголдоо эмчлэх эмнэлэг барих санаачилгыг гаргасан байна.
Олон улсад өндөр үнэтэй эмчилгээ хийлгэхгүй, дотооддоо зардал багатайгаар эмчилгээ хийлгэх боломж ийнхүү бүрдэж байгаа юм.
Эмнэлэг ашиглалтад орсноор арьсны салбарт шинэ дэвшил гарч байна гэдгийг тус эмнэлгийн захирал бидэнд хэлж байлаа.