Нүүр хуудас Эрүүл мэнд САЙН МЭДЭЭ: СХД-ийн ахмадууд СУВИЛАЛ-тай боллоо

САЙН МЭДЭЭ: СХД-ийн ахмадууд СУВИЛАЛ-тай боллоо

102
0
ahmadiin-suwilal-2019
Сонгинохайрхан дүүргийн 9, 10, 25 дугаар хорооны 2500 орчим ахмад настанууд сувилалтай боллоо

НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмонгийн санаачлагаар үүсгэн байгуулсан “Цолмон” сангаас Сонгинохайрхан дүүргийн 9, 10, 25 дугаар хорооны 2500 орчим ахмад настанууд үйлчлүүлэх боломжтой уламжлалт эмчилгээний сувилалын байр /2019-01-15/-ний өдөр ашиглалтад орлоо.о.

“Цолмон” сангийн дэргэдэх энэхүү уламжлалт эмчилгээний сувилал нь ахмадуудад зориулсан олон төрлийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд ардын оношилгоо, хаш чулуун орны физик эмчилгээг нь үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.

Тус сангаас зөвхөн ахмадуудад төдийгүй Сонгинохайрхан дүүргийн 9, 10, 25 дугаар хорооны хүүхэд багачууд руу чиглэсэн томоохон ажлуудыг хэрэгжүүлж байгааг НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон яриандаа онцоллоо.

Тухайлбал Монголын Оюун ухааны академитай хамтран улсын дөрвөн цэцэрлэг, гурван сургуульд хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх хөтөлбөрийг 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлж байгаа гэдгийг дурьдлаа.

Цаашид өндөр настан болон хүүхэд багачууд руу чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here