Нүүр хуудас Эрүүл мэнд “Сүрьеэгүй Монгол” хөтөлбөр хэрэгжихэд…

“Сүрьеэгүй Монгол” хөтөлбөр хэрэгжихэд…

358
0
"Сүрьеэгүй Монгол" хөтөлбөр хэрэгжихэд...
"Сүрьеэгүй Монгол" хөтөлбөр хэрэгжихэд...
“Сүрьеэгүй Монгол” хөтөлбөр хэрэгжихэд дэмжлэг үзүүлнэ гэв
УИХ-ын НББСШУ-ны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өчигдөр Харвардын профессор Меган Мурай, MHI (Эм Эйч Ай) төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, профессор Д.Ганмаа нарыг хүлээн авч уулзав. Уулзалтад мөн тус байгууллагын төслийн менежер, мэргэжилтнүүд оролцов.
Меган Мурай нь Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эпидемиологийн тэнхмийн профессор бөгөөд халдварт өвчин, тэр дундаа сүрьеэгийн үүсгэгч, тархвар зүйг молекул генетикийн түвшинд судалдаг эксперт юм гэдгийг профессор Д.Ганмаа танилцуулав.
Тэрээр “Энэ уулзалтын гол зорилго бол “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага дээр суурилан сүрьеэ өвчинтэй тэмцэж, устгах хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал юм.
Харвардын судалгааны байгууллагаас уг өвчинтэй Монгол Улс тэмцэхэд эрдэм шинжилгээ, судалгаа, техникийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэдгийг илэрхийлэв.
Түүнчлэн “Сүрьеэгүй Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол Улсыг Азийн анхны сүрьеэгүй улс болгохын төлөө байна. Бид 2017-2022 он хүртэлх таван жилийн хугацаанд энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж, сүрьегийн өвчлөлийг бууруулж, яваандаа сүрьегүй улс болгоход гол анхаарлаа хандуулан ажиллана хэмээлээ.
Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ, манай Байнгын хороо нийгэмд тулгамдаж буй асуудлыг төрийн бодлогод тусгах, яам, агентлаг, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах, Байнгын хорооны зүгээс тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөх нь бидний үндсэн ажил гээд сүрьеэ өвчинтэй тэмцэж, бодлогын хувьд дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here