~Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгааныг хэлэлцэв~
Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан нь уушигны хатгалгаа, перинаталь үеийн эмгэгүүд байгаа бөгөөд нас барсан хүүхдийн 40 гаруй хувь нь рахит, цус багадалт, тураал зэрэг хоол, тэжээлийн архаг дуталтай байгаа тул өвчтэй хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна.
Нялхсын өвчлөл, эндэгдэл, тэр дундаа нярай хүүхдийн өвчлөл эндэгдлийг тууштай бууруулах ажил хойшлуулашгүй зорилт болсоор ирсэн.
“Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”-ийг ДЭМБ-ын санаачилгаар бүсийн найман оронд эхлүүлсэн.
Үүнийг Монгол Улс 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд 2014-2015 онд үндэсний сургагч багшаа бэлтгэж, 2016 онд 21 аймаг УБ хотын ЭХЭМҮТ, гурван төрөхөд нийт 25, 2017 онд 11 аймаг, УБ хотын ЭХЭМҮТ, гурван төрөхөд нийт 15 хэрэгжүүлэгч нэгжид сургалтууд зохион байгуулагдаж үйл ажиллагаанд нь үнэлгээ хийсэн.
2018 онд 21 аймаг, УБ хотын ЭХЭМҮТ, 3 төрөхөд, Багануур, Налайх дүүрэгт нийт 27 хэрэгжүүлэгч нэгжид, хэрэгжилтийн үнэлгээг хийхээр төлөвлөөд байна.
Энэ удаагийн семинарын зорилго нь “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн 2017 оны хэрэгжилтийн үнэлгээний тайланг танилцуулах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахаар 21 аймгийн БОЭТ,
АНЭ-ийн төрөх тасгийн, ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрын нийт 55 эх барих, эмэгтэйчүүдийн их эмч, нярайн их эмч, ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн бүсийн зөвлөх Др.Собал Ховардтай онол, дадлагын чиглэлээр санал бодлоо солилцон, туршлагаа ярилцаж, нягт хамтран ажиллаж байна.