Нүүр хуудас Эрүүл мэнд Тараг бактерийн эсрэг үйлчилж, биен дэх хорт бодисыг задалж саармагжуулдаг.

Тараг бактерийн эсрэг үйлчилж, биен дэх хорт бодисыг задалж саармагжуулдаг.

1174
0

Цагаан идээнд кальци болон бусад витаминууд ихээр агуулагддаг тул бүх насныхан таргийг өдөр тутамдаа түлхүү хэрэглэхийг хичээдэг. Үүнээс гадна тарганд агуулагддаг бактериуд нь ходоодны өнгөр үүсгэж, цусан суулга болон гэдэсний элдвэрт халдварт өвчнөөс сэргийлэх ач тустай ч  хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй зарим зүйлсийн тухай зөвөлгөө хүргэе.

1. Тарганд хүний биенд нэн тустай сүүн хүчлийн бактери болон эслэг ихээр агуулагддаг. Эдгээр нь бактерийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй, биен дэх хорт бодисыг задалж саармагжуулдаг байна.

-Элэг, нойр булчирхай, хоол боловсруулах замын эртхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг

-Хоол шингээлтэнд сайнаар нөлөөлнө

-Хаван буулгаж, цусны даралт тогтворжуулдаг

-Бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн болон овъёостой сайн зохицож, гэдэс цэвэрлэдэг

-Хөөрүүлсэн сүүгээр бүрсэн тарагны тослог бага байдаг учир жингээ хасахад тустай.                                           -Хурдан цадсан мэдрэмж төрүүлдэг.

5. Таргийг оройн цагаар хэрэглэж байгаа бол оройн хоол идэхгүй байх нь хамгийн зүйтэй. Ингэснээр таньд цатгалан мэдрэмжийг төрүүлж бага идэхэд ач тустай. Мөн сайхан унтаж амрахын зэрэгцээ, жингээ хасахад дэмжлэг үзүүлдэг. Таргийг унтахаас 2 цагийн өмнө уух нь хамгийн тохиромжтой. Үүнээс гадна тараг антибиотик ялгаруулдаг бөгөөд энэхүү антибиотик нь сүрьеэ, дифтери, уушигны хатгалгаа, дэлэнгийн үрэвсэл үүсгэгчдийн эсрэг үйлчилгээтэй болох нь тогтоогдсон юм.
7. Тарагтай хавсруулан хоорондоо үл зохилдох хүнс хэрэглэснээр, гэдэс хямарч гүйлгэдэг.

-Тараг уусны дараа ус ихээр уух

-Лаазалсан загас, огурцы хэрэглэхгүй байх

-Тостой хоол болон тосонд чанасан боовтой хамт идэж болохгүй

-Бүрэлдээгүй тараг идээд архи уувал элэг, ходоод өвчилнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here