Нүүр хуудас Эрүүл мэнд Тарваган тахал нь өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамждаг нь онц аюултай...

Тарваган тахал нь өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамждаг нь онц аюултай .

214
0

Тарваган тахал бол мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин бөгөөд тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана. Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий мах идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина. Илрэх шинж тэмдэг нь: Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар  суулгах шинжүүд илэрнэ.

Тарваган тахал өвчний идэвхжилийн улиралчлал эхэлсэнтэй холбогдуулан ард иргэдэд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл, зөвлөмжийг ийнхүү хүргэж буй юм. Хэрэв тарвага, зурам өвчих, мах эвдэх үедээ арьс салстаа гэмтээсэн, бөөс, бүүрэгт хазуулсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатай. Иргэд хөдөө орон нутгаар амарч зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй байх,тарваганы бөөс болон бүүрэгт хазуулахгүй байх, хот руу тарваганы түүхий мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here