Нүүр хуудас Эрүүл мэнд Толгой шилжүүлэн суулгах ажилбар амжилттай болсон нь, маш том НЭЭЛТ гэв

Толгой шилжүүлэн суулгах ажилбар амжилттай болсон нь, маш том НЭЭЛТ гэв

145
0
tolgoi-shuljuulen-suulgah-ajilbar-2019
Толгой шилжүүлэн суулгах ажилбар амжилттай болсон нь, маш том НЭЭЛТ гэв

Анагаах ухааны салбарт нэгэн цочирдом мөртөө нэгэн сайхан мэдээг дуулгав. Энэ нь дэлхийд анх удаа хийгдсэн, 36 настай залууд толгой шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ.

“News Examiner” агентлагын мэдээлснээр мэс заслыг одоогоос есөн сарын өмнө хийсэн бөгөөд 19 цагийн турш үргэлжилсэн байна.

Таван жилийн тэртээ Пол Хорнер ясны хорт хавдартай хэмээн оношлогдож, үхэл амьдралын зааг дээр иржээ.

Профессор Майрон Дэйнис

Өвчтөн хорт хавдартай, түүнд сар л амьд явах хугацаа үлдээд байсан. Бидэнд аз таарч, донор олдсон. Тэр нь 2012 онд автын ноцтой ослын улмаас тархи нь үхэжсэн 21 настай залуугийн бие байсан. Бид гэр бүлийнхнээс нь хүүгийнх нь биеийг мэс засалд ашиглах зөвшөөрөл авсан. Тэд амьд ургамал мэт байгаа хүүгийнхээ амьдралыг аврах мэдээг сонсоод маш их баярласан” гэжээ.

Эмч нарын баг эрэгтэйн биед толгой шилжүүлэн суулгахдаа ослоор амиа алдсан 20 настай эмэгтэйгээс гэр бүлийнхнийх нь зөвшөөрсний дагуу шаардлагатай эрхтэнг нь авсан байна. Эмч нарын ярьж буйгаар Хорнер явах, ярих гэх мэт эрүүл хүний хийдэг энгийн үйлдлийг 85 хувьтай гүйцэтгэдэг болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here