Нүүр хуудас Эрүүл мэнд Удаан нойрсолт нь өмөн үү өвчний хүчин зүйл болдог ”гэж Даниел Крипке...

Удаан нойрсолт нь өмөн үү өвчний хүчин зүйл болдог ”гэж Даниел Крипке анхааруулж байна.

204
0

Нойр гэдэг нь шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт ажээ. Оросын нэрт сэтгэлзүйч, эрдэмтэн И.П.Павлов “Унтах гэдэг нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсүүдийг үхэхээс аварч, бүх бие махбодыг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм” хэмээн тодорхойлсон байдаг.  Хүн дунджаар 7,5 цаг унтаж нойрсвол хамгийн тохиромжтой байдаг гэж үздэг ажээ. Нойр ихдэх буюу багадахад эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд онцгой өөрчлөлтөнд ордог байна. Их унтвал эрүүл мэнд, гоо сайхны хувьд онц сайн нөлөөтэй юм шиг ярьдаг сүүлийн үеийн таамаглал ор тас худлаа гэдгийг дараах зөвлөмж нотлох болов уу.
-4 цаг унтвал өвчинд өртөмтгий болно.Өвчин болно. Гүн нойрсолтын үе алдагдаж толгой бие, тавгүйтнэ. Өсөлтийн гормон болон дархлаажуулалт нь зөвхөн гүн нойрсолтын үед л бүрддэгээс бие өвчинд өртөмтгий болж, зүрхний өвчний эрсдэл ихэсдэг байна. Эсийн өсөлт зогссоноор хүн илүү хурдтай хөгширч, нас барах эрсдэл өндөрсөнө.

-5 цаг унтвал осолд орох эрсдэл долоо дахин нэмэгдэнэ. Жин нэмнэ. Туршилтанд оролцогчид маргааш нь ой санамжийн маш их асуудалтай болдог нь ажиглагджээ. Осолд орох эрсдэл долоо дахин ихэсдэг байна. Мөн энэ үед нойрсолт нь биеийн идэх дуршлын гормоныг 15 хувиар өсгөдөг байна. Үр дагавар нь хүчилтөрөгчийн солилцоо хэвийн бус явагдаж, их хэмжээгээр өлсөнө. Удаан хугацаагаар үргэлжилбэл жин барилтын эрсдэл өсөх болно.

-6 цаг унтвал сэтгэл тогтворгүйтнэ. Сэтгэл зүйн тогтворгүй байдал үүснэ. Шөнө 6 цаг унтсан хүн маргааш нь сэргэсэн байдаг хэдий ч хурдан ядарч эхэлдэг байна. Удаан үргэлжилбэл сэтгэл зүйн хувьд тогтворгүй болдог ажээ. 6 өдөр дараалсан тохиолдолд сэтгэл зүйн тогтворгүй байдлыг огцом ихэсгэдэг гэнэ. Туршилтаар байнга 6 цаг унтдаг хүний мэдрэмж хоёр өдөр дараалан огт унтаагүй хүнтэй адил их муу байдаг.

-8.5 цаг унтвал гунигт нэрвэгдэнэ. Гунигтай болно. Санал асуулгаар 8 цагаас их нойрсогчид залхуурсан, гунигтай байдалд их өртөж, сэтгэл санаа, зан аашны хувьд тогтворгүй болдог гэсэн үр дүн гарчээ. Удаан нойрсогчдын бас нэг том асуудал нь нойр хулжих явдал болдог байна.

9.5 цаг унтвал зүрх, судас аюулд учирна. Зүрхэнд муугаар нөлөөлнө. 9 цагаас илүү нойрсдог хүний зүрх өвдөх эрсдэл нь 38 хувиар ихэсдэг болохыг Бостонд 70.000 сувилагчтай хамтарсан судалгаагаар тогтоожээ. Судлаачдын таамаглаж байгаагаар удаан нойрсолт нь хүний биеийн цитокинд нөлөөлдөг бололтой. Цитокин нь өрөвслийг идэвхжүүлдэг бөгөөд ингэснээр зүрх судасны системд ихээр аюул учруулдаг байна.                                                                                                                                                                                                                                                                              10 цаг унтвал нас богиносно.
Насыг богиносгоно. 
“Удаан нойрсолт нь өмөн үү өвчний хүчин зүйл болдог ” гэж Даниел Крипке анхааруулж байна. Түүний Америкт сая гаран иргэдэд хийсэн удаан хугацааны судалгаагаар 10-аас илүү цаг унтагчид нь ердийн 7 цаг унтагчдаас эрт нас барах эрсдэл нь мэдэгдэхүйц их байсан байна.  Ингээд бодохоор унтах гэдэг нь маргаашийнхаа эрч хүчийг сэлбэж амьдралаа тэтгэж, амьд явах баталгаагаа хангаж буй хэрэг боловч хүн, амьтны хүчээ сэлбэх нойрны үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг билээ.

  •  Сая төрсөн нярай- 22-23 цаг
    • 2-4 насны хүүхэд-дунджаар 15-16 цаг
    • 4-7 насны хүүхэд-дунджаар 11-12 цаг
    •8-10 насны хүүхэд-10-11 цаг
    • 11-12 насны хүүхэд- 10 цаг
    • 13-14 насны хүүхэд -9.5 цаг
    • 15-16 насны хүүхэд -9 цаг
    • 17-18 насны хүүхэд -8.5 цаг
    • Насанд хүрсэн хүмүүс- 7-8 цаг
    • Хөгшид- 5-7 цаг унтахад л хангалттай байдаг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here