Халдварт өвчнөөр өвчлөгчид эхний аравдугаар сард 34.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2395-аар буурчээ. Үүнээс гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 2668-аар,
салхин цэцгээр өвчлөгчид 2179-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 222-оор, вирүст хепатитаар өвчлөгчид 44-өөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Мөн цусан суулгаар өвчлөгчид 2137-оор, мөөгөнцөрөөр өвчлөгчид 168, тэмбүүгээр өвчлөгчид 48-аар өссөн тухай холбогдох албаныхан мэдээлсэн аж.
Түүнчлэн Улаанбаатар хотод 2018 оны аравдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол гараагүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын тохиолдол нийт 266 байна.