Нүүр хуудас Эрүүл мэнд УТАА ургийн гаж хөгжил үүсгэж байна!

УТАА ургийн гаж хөгжил үүсгэж байна!

727
0
agaariin-bohirdol-urgiin-hogjil
УТАА ургийн гаж хөгжил үүсгэж байна!
~УТАА ургийн гаж хөгжил үүсгэж байна!~

Ургийн өсөлтөд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөлөл судалгааг АШУҮИС-ийн НЭМС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхим АУ-ны доктор Г.Энхжаргал, Саймон Фрейзэрийн Их сургууль дэд профессор,

АУ-ны доктор Раян Аллен нар удирдан Саймон Фрейзэрийн Их сургуулийн судлаач, АУ-ны докторант Правжит Барн, АШУҮИС-ийн профессор О.Чимэдсүрэн, Б.Цогтбаатар (ЭМЯ газрын дарга) Л Баярхүү, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндий төвийн дарга, Б.Буянтүшиг нар хамтран 2014 оноос хойш өнөөг хүртэл хийж байгаа ажээ.

Судалгааныхаа үр дүнг “International Journal of Environmental Pollution” сэтгүүлд өнгөрсөн арваннэгдүгээр сард нийтлүүлжээ.

Ургийн өсөлтөд агаарын бохирдлын нөлөөллийг тогтоох (UGAAR) судалгааг агаар цэвэршүүлэгч хэрэглэх интервенцийн бүлэгт хамрагдсан оролцогчдыг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгож, гэрийн агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулснаар, ургийн өсөлтөд үзүүлж буй нөлөөг тогтоох судалгааг хийсэн байна.

Орон сууцанд амьдардаг, тамхи татдаггүй 540 жирэмсэн эмэгтэйчүүдээс санамсаргүйгээр интервенцийн бүлэгт сонгож, тэдний гэрт агаар цэвэршүүлэгчийг тавьж судалгаанд оролцож эхэлснээс төрөх хүртэл хугацаанд хэрэглүүлж, агаар цэвэршүүлэгч хэрэглээгүй хяналтын бүлэгтэй харьцуулсан ба жирэмсний 12 болон 30-н долоо хоногтойд эрүүл мэндийн үзүүлэлт болон агаарын бохирдлын өртөлтийг хэмжиж үнэллээ.

Цусанд хар тугалга, кадми, мөнгөн усны агууламж тодорхойлж, үнэлсэн. Судалгаанд оролцогчдын төрөлтийн түүх, эрүүл мэндийн зарим үзүүлэлт (даралт, хэт авиан шинжилгээ), асуумж, нярайн төрөх үеийн жин, урт болон толгойн тойргийн хэмжээгээр үнэлсэн байна.

Гэр сууцны дотоод орчны агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын PM2.5 –н долоо хоногийн 698 удаагийн хэмжилт, 420 биосорьц болон 465 төрөлтийн мэдээнд дүн шинжилгээ хийжээ.

Нийт хэмжилтийн дүнгээр агаар цэвэршүүлэгч дотоод орчны агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцор PM2.5 –ыг бууруулсан голч 25%-75% ба интервенцийн бүлэгт тоосонцорын агууламж 32 мкг/м3 (24 – 48 мгр/м3) ба хяналтын бүлэгт 43 мкг/м3 (27–75 мгр/м3), намар болон өвөл тоосонцрын бохирдол хамгийн өндөр байна.

Дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах интервенцийн бүлэгт өвлийн улиралд өндөр, харин зун бохирдол бага, агаар цэвэршүүлэгчийг бага хэрэглэсэнтэй холбоотой тоосонцрын агууламж бага буурсан.

Цусанд кадмийн агууламж интервенцийн бүлэгт хяналтын бүлэгтэй харьцуулахад 15%-р бага; хар тугалга болон мөнгөн усны хувьд ялгаагүй.

Агаар цэвэршүүлэгч хэрэглэсэн хугацаандаа төрсөн интервенцийн бүлгийн эмэгтэйчүүдээс төрсөн нярайн жин 80 грам (4-156) их, урт 0.4 см илүү хүүхэд төрсөн, толгойн тойргийн хэмжээнд ялгаа ажиглагдаагүй.

Урьдчилсан үр дүнгээр жирэмсний хугацаанд гэр сууцны агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авч, нарийн ширхэгт тоосонцорын PM2.5 бохирдол бууруулснаар ургийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна.

Уг судалгаанд хамрагдсан хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж буйг эхийн жирэмсэн үеэс хүүхдийг төртөл, цааш тэднийг 5 нас хүртэл дагаж судлах судалгаа үргэлжилж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here