Нүүр хуудас Эрүүл мэнд ХДХВ-н эм уухгүй байгаа боловч цусан дахь вирусийн тоо нь нэмэгдэхгүй байжээ.

ХДХВ-н эм уухгүй байгаа боловч цусан дахь вирусийн тоо нь нэмэгдэхгүй байжээ.

513
1
Дархлал хомсдох гэдэг нь хүний бие махбодь халдварт өвчний эсрэг тэмцэх чадваргүй болохыг хэлдэг. Хам шинж гэдэг нь аливаа нэг өвчний үед халуурах, хоолонд дургүй болох зэрэг олон янзын байдлаар хавсарч илрэхийг хэлнэ. Эдгээр үгийг нийтэд нь хамтатган тайлбарлавал ХДХВ-ийн халдвар авсан хүмүүст ДОХ-ийн шинж тэмдэг илэрч, бие махбодь нь халдвартай тэмцэх чадваргүй болно гэсэн үг юм. ХДХВ нь хүний биеийн шингэн болох цус, үрийн шингэн, үтрээний ялгадас болон хөхний сүүнд агуулагдана. Иймд ХДХВ-ийн халдвартай хүний дээрх шингэнүүд өөр хүний биед орсноор халдварлана. ДОХ-ыг үүсгэдэг ХДХВ вирусийг хүний бие махбодь устган дарж, өөрийгөө эдгээж чадсан тохиолдол ӨАБНУ-д бүртгэгджээ. Нэгэн охин эмчилгээ хийлгэснийхээ дараа найман жилийн турш эм уухгүй байгаа боловч цусан дахь вирусийн тоо нь нэмэгдэхгүй байгааг  тогтоожээ. Энэ тухай Reuters агентлаг Парист болсон ХДХВ, ДОХ-той тэмцэх бага хуралд оролцсон судлаачдын илтгэлээс иш татан мэдээлсэн байна.
Илтгэлд ХДХВ-ийн халдвартай төрсөн ӨАБНУ-ын иргэн 9 настай охинтой холбоотой тохиолдлыг дурджээ. Хоёр сартай байхдаа энэ охин ХДХВ-ийн эсрэг бэлдмэлээр курс эмчилгээ хийлгэсэн ба уг эмчилгээ 40 долоо хоногийн турш үргэлжилжээ. Үүний дараа бэлдмэлийг уухаа зогсоосон ба найман жилийн туршид охины биеийн байдал муудсан шинж байдал ажиглагдаагүй бөгөөд түүний бие организмд ердөө цөөн тооны халдварлагдсан эсүүд үлдсэн байгаа нь тогтоогджээ. Цусанд нь байгаа вирусүүд үржих чадваргүй болсон байна.
 Энэ тохиолдол бол ХДХВ-гийн халдвар авсан өвчтөнүүдэд халдвар авсан даруйд нь шууд эрчимтэй эмчилгээ хийсэн тохиолдолд удаан хугацаанд уг өвчнийг намдмал байдалд байлгаж болно гэдгийн нотолгоо юм.
 “Энэ тохиолдол нь хариулт гэхээсээ илүү олон асуултыг бий болгож байна. ХДХВ-ийн эмчилгээ өвчтөний насан туршид нь үргэлжлэхгүй байж болно гэдгийг энэ тохиолдол харуулж байна. Гэхдээ энэ бол тун ховор үзэгдэл” хэмээн Олон улсын ДОХ-ын нийгэмлэгийн ерөнхийлөгч Линда Гейл Беккер хэллээ.
 ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс цусан дахь вирусийн тоогоо бага түвшинд байлгахын тулд насан туршдаа вирусын эсрэг эм бэлдмэл ууж байх ёстой болдог. Эмчилгээгээ зогсоосон тохиолдолд вирус цусанд нь үржиж эхлэн, яваандаа ДОХ-ын шинж тэмдэг үүсэхэд хүргэдэг байна.

1 сэтгэгдэл

  1. Сайн уу
    Би vivian Regobert байна
    ХДХВ-ийн халдвартай хүмүүст энэ тайлбарыг бичлээ
    Dr Muli Jonathan Herbal эдгэрэх нь ХДХВ-ийн халдварыг эмчлэх баталгаатай 100% баталгаа юм.
    Тэрээр ямар ч өвчин эмчлэх боломжтой.
    Миний нөхөр бид хоёр 9 жилээс илүү хугацаанд ХДХВ-ийн халдвар авсан байна.
    Би өвчтэй байсан бөгөөд вирусны ачаалал> 225,000 хувь / мл байв
    Би Мули Жонатаныг онлайнаар хэрхэн олон хүнийг эдгээсэн, онлайнаар олон хүмүүст хэрхэн тусалсан талаар онлайнаар үзсэн
    Тиймээс би түүнтэй холбоо барьж, Миний нөхцөл байдлыг түүнд тайлбарлав
    Тэр миний ургамлын эмийг илгээнэ гэж амласан бөгөөд 4 өдөр би ургамлын анагаах ухааныг хүлээн авлаа
    Миний нөхөр бид хоёр ургамлын эмийг 10 өдөр хэрэглэж дараа нь дахин шалгалт хийв
    Одоо бид ХДХВ-ын эсрэг байна
    Манай гэр бүлд амар амгаланг сэргээхийн төлөө Др Мюллер Жонатан танд талархаж байна
    Би энэ гэрчлэлийг хуваалцаж байна. Учир нь би Мули Жонатанд би эдгэрснийхээ дараа гэрчлэх болно гэж амласан.
    Та Др. Мули Жонатаныг дараахь байдлаар хүрч болно:
    [email protected]
    Дуудлага / Whatsapp: +2349038544302
    вэбсайт: https://sites.google.com/view/drmulijonathanherbalhome/home

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here