Нүүр хуудас Эрүүл мэнд ХСҮТ-ийн захирал, Доктор Ж.Чинбүрэн…

ХСҮТ-ийн захирал, Доктор Ж.Чинбүрэн…

276
0
ХСҮТ-ийн захирал, Доктор Ж.Чинбүрэн...
ХСҮТ-ийн захирал, Доктор Ж.Чинбүрэн...
ХСҮТ-ийн захирал, Доктор Ж.Чинбүрэн Францын мэс заслын академийн ХҮНДЭТ ГИШҮҮН боллоо
Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, доктор Ж.Чинбүрэн Францын мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдлөө.
Ийнхүү доктор Ж.Чинбүрэн Ази тивээс тус академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн дөрөв дэх хүн болж байна.
Тэрбээр Монгол, Казакстан Улсад Францын мэс заслыг хөгжүүлж, тус улсын мэс заслын уламжлалыг Монгол Улсад нутагшуулан дэлхийд таниулж байгаа тул энэхүү хүндэт өргөмжлөлийг хүртсэн байна.
Францын мэс заслын академи нь Дэлхийн хамгийн эртний шинжлэх ухааны академуудын нэг бөгөөд тус академийн хүндэт гишүүн болсноор байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцох, академийн тэргүүн болон зөвлөлийн гишүүдийг сонгох эрхтэй болдгоороо онцлог аж. Монголдоо “элэгний” гэж алдаршсан Ж.Чинбүрэн докторын ур чадвар, нөр их хөдөлмөрийг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, дэлхийд данстай мэс засалч болохыг нь ийнхүү баталгаажуулсан хэрэг боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here