Өмнөд Солонгосын хэсэг эрдэмтэд Ipad, гар утасны хэрэглээ нь хүний энергийн алдагдлын гол шалтгаан болж байгааг судлан тогтоожээ. Судалгааг голчлон үдийн цайны цагаар гар утасны хэрэглээнд суурилж хийсэн байна. Цайны цагаа хүмүүстэй амьд харилцаанд өнгөрүүлбэл үдээс хойш илүү эрч хүчтэй байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Эсрэгээр утастайгаа “нөхөрлөж” өнгөрүүлбэл ажлын бүтээмж эрс буурч байсан байна. Судалгаа 425 хүний дунд явуулжээ. Судалгаагаар гар утасны хэрэглээ нь байнга суугаа ажилтай хүмүүсийн хүзүү, мөр хөшиж өвдөхөд ч “хувь нэмэр”-ээ оруулдаг ажээ.