Нүүр хуудас Эрүүл мэнд Цэргийн насны залуусын эрүүл мэндийг дэмжих чиглэлд ажиллана

Цэргийн насны залуусын эрүүл мэндийг дэмжих чиглэлд ажиллана

167
0
tsereg-eruul mend
Цэргийн насны залуусын эрүүл мэндийг дэмжих чиглэлд ажиллана

Цэргийн насны залуусын эрүүл мэндийн байдалд тулгарч буй сорилт бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замыг хамтран ярилцах, нэгдсэн ойлголтод хүрэх зорилго бүхий

“Цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах тухай” сэдэвт сургалтыг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

Сургалтад аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Ганзориг, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Р.Энхболд тэргүүтэй Цэргийн төв эмнэлэг, аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн холбогдох албан хаагчид оролцлоо.

Энэхүү сургалтаар “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудал”, “Цэргийн албанд татагдаж буй иргэдийн эрүүл мэндийн байдалд хийсэн судалгаа”, “Аймаг, орон нутагт цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх чиглэлээр хийгдэж буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа” зэрэг үндсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцэж, санал бодлоо солилцов.

Түүнчлэн “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар Цэрэг татлагын комисс, холбогдох албан хаагчдад зөвлөмж, чиглэл өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here