Нүүр хуудас Эрүүл мэнд Чипсэнд дурлагчид даралт ихсэх, зүрх судасны өвчтэй болох эрсдэлтэй.

Чипсэнд дурлагчид даралт ихсэх, зүрх судасны өвчтэй болох эрсдэлтэй.

678
0

Хүүхэд залуусын идэх дуртай чипсийг нимгэн хэрчсэн төмсөөр биш эрдэнэшиш, буудайн гурилаар чипс хийдгийг та мэдэх үү? Чипсийг хийхдээ крахмал хэрэглэдэг нь элгэнд маш муу. Мөн хүүхдийн элэг, ходоодыг гэмтээж байдаг. Учир нь крахмалыг элэг маань глюкоз болгож хуримтлуулдаг учраас өөхлөх эрсдэл дагуулж байгаа юм. Гурил, крахмал дээр олон янзын синтетик нэмэлтүүд хийгээд өндөр хэмд, хямдхан тосонд шарж болгодог. Хямд өртөгтэй бүтээгдэхүүн гаргахын тулд хямд тос сонгодог нь гол аюул болж байна. Мөн чипсийг 30 секундээс илүү хугацаагаар шарж болдоггүй стандарттай. Илүү удаан шарж орхивол холестерин үүсгэх хортой өөх тос хуримтална. Холестерин бол хамаг өвчний суурь. Гэтэл чипсний 1/3 нь өөх тос шүү дээ. Амтанд нь хүүхдүүд бүү хэл томчууд ч татагддаг учраас үйлдвэрлэгчид амт сайжруулагч элдэв бодис нэмж, улмаар чипсний хорыг нэмэгдүүлсээр байна. Хэрэв та төмсний оригинал чипс идэж үзсэн бол синтетик чипснүүдээс шал өөр амттай байдгийг нь мэдэх байх. Харин синтетик чипсийг хийхдээ глутамат натрий зэрэг олон төрлийн амт сайжруулагч бодис нэмдэг нь бидний эрүүл мэндэд багагүй хор учруулдаг юм. Төмсөөр чипс хийхээ больсон гэж хэлж мэдээж болохгүй. Гэхдээ төмсөөр хийдэг компаниуд нь байгалийн бус, өөрчлөлттэй төмс хэрэглэж байна. Өөрчлөлттэй төмс гэдэг нь өө сэвгүй, зөв хэлбэртэй, генетикийн өөрслөлтөд орсон төмс байдаг. Энэ төмсөө мэдээж хэрэг хямд тосонд шарна.

Ингээд төмсний бүх чанарыг алдагдуулж байгаа юм. Ходоодны шарх, харшил, цээж хорсох – энэ бол чипсэнд дурлагчдын хамгийн наад захын “энгийн” өвчин. Давс хэтрүүлснээр даралт ихсэх, зүрх судасны өвчтэй болох эрсдэлтэй. Хамгийн том аюул нь хүүхдийн боловсорч төлжиж гүйцээгүй бие махбодод илэрнэ! Том хүн хор уршгийг нь мэддэг бол худалдаж авахын өмнө бодно, цэгнэнэ. Харин хүүхдэд гоё амт л хамгийн гол үзүүлэлт шүү дээ. Эндээс харахад чипс бол хамгийн хортой, аюултай бүтээгдэхүүн гэдэг нь ил байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here