Нүүр хуудас Эрүүл мэнд ЭМ-ийн Дэд сайд Л.Бямбасүрэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллав

ЭМ-ийн Дэд сайд Л.Бямбасүрэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллав

196
0
Сайд баямбасүрэн
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллав
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад тус дүүргийн Эрүүл мэндийн төв дээр жижүүрийн эмч 10 – 16 цаг хүртэл ажиллаж байгаа бөгөөд 15 цагийн байдлаар нийт 8 иргэн ирж үзүүлж зөвлөгөө авсаны 3 нь хүүхэд байв.
Харин тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах хэсэгт 30-аад хүн байсны 10 хүүхэд үзүүлэхээр хүлээж байв.
Дээд тал нь 2 цаг хүлээж байгаа гэсэн үйлчлүүлэгч байлаа. Хүлээн авах дээр 1 эмч үзлэг хийж байсныг нэмж 2 эмч ажиллуулахаар зохицуулж, цаашид хүүхдийн тасгийн палатнуудад агаар цэвэршүүлэгч тавихыг зөвлөлөө.

 

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай хэсэгт 3-4 эмч үзлэг хийж, ирсэн үйлчлүүлэгчдэд яаралтай тусламжийн эрэмбэлэн ангилалтын дагуу  үзлэг хийж, яаралтай хэвтэх шаардлагатай хүүхдийг хэвтүүлэн, хэвтэх шаардлагагүй хүүхдүүдийг зөвлөгөө өгч буцааж байв. Баярын өдрүүдэд өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төв дээр жижүүр эмч ажиллаж байгаа боловч иргэд шууд нэгдсэн эмнэлэг дээр ирж ачаалал үүсгэж байлаа.

 

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгчтэй уулзахад тус дүүргийн 8-р хорооны өрхийн эмнэлэг дээр очсон боловч ажиллаагүй байсан гэсэн мэдээллийг өгч байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here