Нүүр хуудас Эрүүл мэнд Япон улсаас түргэн тусламжийн 10 машин олгогдлоо

Япон улсаас түргэн тусламжийн 10 машин олгогдлоо

156
0
Japan-uls
Япон улсаас түргэн тусламжийн 10 машин олгогдлоо

Япон улсын засгийн газрын “өвсний үндэс” төслийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод байрлалтай эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөх төслийн гэрээ байгуулах” ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

Тус төслийн хүрээнд дараах эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн түргэн тусламжийн автомашин олгогдоно.

Үүнд:

Нэгдүгээр төв эмнэлэг-1ш
Хоёрдугаар төв эмнэлэг-1ш
Гуравдугаар төв эмнэлэг-1ш
Согог судлалын үндэсний төв-1ш
Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-1ш
Дүүргийн нэгдсэн эмнэлэг-1ш
Судлалын үндэсний төв-1ш
Түргэн тусламжийн төв-3ш нийт 10 ширхэг түргэн тусламжийн автомашин нийлүүлэгдэнэ.

Дээрх автомашинууд нийлүүлэгдсэнээр тухайн эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай түргэн тусламжийн чадавхи өсөж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх боломжыг нэмэгдүүлж байгаа юм.

Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.1.4. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар 2 дахин нэмэгдүүлж,

Автомашины парк шинэчлэлийн хэрэгцээг үндэслэн эрүүл мэндийн байгууллагуудыг түргэн тусламжийн автомашинаар хангах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж төсөл арга хэмжээ юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here