Африкийн гахайн ханиадны шинэ дэгдэлт Өвөрмонголд гарсан тухай Хятадын Хөдөө аж ахуйн сайд мэдэгджээ.
Энэхүү гоц халдварт өвчин дэлхийд гахайн махны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Хятадын бүс нутагт маш хурдацтай тархаж буйг онцолж байна.
Хятадын Хөдөө аж ахуйн яамны цахим хуудсанд бичсэнээр 159 гахайтай нэг фермийн 8 гахай тус өвчнөөр үхэж, 14 гахай халдвар авчээ.
Ханиадны дэгдэлтийг зогсоохын тулд Бээжин хатуу арга хэмжээ авахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Өнгөрсөн сарын эхнээс хойш Хятадад гахайн ханиадны 16 тохиолдол бүртгээд байгаа аж.
Гахайн ханиад дэгдсэн, ханиадны тохиолдол бүртгэгдсэн бүс нутгаас амьд гахай болон гахайн махан бүтээгдэхүүн тээвэрлэхийг хоригложээ.