Нүүр хуудас Эрүүл мэнд Өнөөгийн нийгэмд мэдрэлийн өвчин эмгэг,нойргүйдэл, уналт таталт өвчин ихсэх хандлагатай.

Өнөөгийн нийгэмд мэдрэлийн өвчин эмгэг,нойргүйдэл, уналт таталт өвчин ихсэх хандлагатай.

148
0

2017 оны 8 сарын 26,27-ны  өдрүүдэд Монголын мэдрэлийн эмч нарын нийгэмлэгээс “Нойргүйдэл ба эпилепси” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Хурлаар нойрны өвчнийг эпилепсийн уналт таталтаас хэрхэн ялган оношлох, нойрны үеийн амьсгал түгжигдэх хам шинжийн оношилгооны ач холбогдол, уналт таталтын орчин үеийн менежмент зэрэг сэдвүүдээр Монгол, ХБНГУ, БНСУ, Япон улсын эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

Энэ үеэр Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэргэжлийн салбар зөвлөл, мэргэжлийн нийгэмлэгүүд мэдрэлийн мэс заслын чиглэлээр оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө өгөх, хяналт тавих заавар, стандарт боловсруулах хэрэгтэйг онцоллоо.

Тэрбээр Монгол улсын мэдрэл судлалын салбарынхан өнөөдөр анагаахын салбарт тулгамдаж байгаа уналт таталт, нойргүйдлийн оношилгоо эмчилгээний чиглэлээр хамтран ярилцаж, шинэ шатанд хүргэхийг хичээж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, “Өнөөгийн нийгэмд мэдрэлийн өвчин эмгэг, ялангуяа нойргүйдэл, уналт таталт өвчин ихсэх хандлагатай байгаа тул мэдрэл судлалын чиглэлээр ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд салбарт анагаахын бусад салбарын эмч мэргэжилтэн, эрдэмтэдтэйгээ нэгдэж багаар ажиллаж хэрэгтэй.  Энд хүрэлцэн ирсэн та бүхэн мэдрэл судлалын чиглэлээр мэдлэг, туршлагаа хуримтлуулж, судалгаа шинжилгээний олон ажлуудаасаа үндэслэсэн бодлого, шийдвэрүүдийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх  зорилго тавин ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here