Нүүр хуудас Эрүүл мэнд Өнөөдөр “Дэлхийн зүрхний өдөр”

Өнөөдөр “Дэлхийн зүрхний өдөр”

235
0

Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгээс дэлхийн зүрхний өдөрт зориулж эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний тасгийн эмч  Д.Нарантуяа “Монголын төдийгүй Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин байдаг. Дэлхий дээр зүрх судасны өвчнөөр жилд 17.5 сая хүн нас бардаг гэх судалгаа бий. Өндөр хөгжилтэй, эмнэлгийн тусламж үйлчилгээ хамгийн хүртээмжтэйд тооцогддог АНУ-д 40 секунд тутамд нэг хүн тархины цус харвалт болж, дөрвөн минут тутамд нэг хүн нас барж байна. Харин 42 секунд тутамд нэг хүн зүрхний шигдээс болж, нэг минут тутамд зүрхний өвчнөөр нас барж байна. 2030 он гэхэд энэ тоо 23 сая болно гэсэн тооцоололт байдаг. Зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болох тархины цус харвалтын 62, зүрхний цусан хангамж хомстох өвчний 49 хувийг цусны даралт ихсэлт үүсгэдэг. Цагаасаа эрт, зуурдаар нас барах гол шалтгааны нэг нь цусны даралт ихсэлт хэмээн ДЭМБ онцолж байна.

Тиймээс Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХААН Банкны “ХААН” сантай хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ныг хэрэгжүүлж байна” гэлээ.

Есдүгээр сарын 29-нийг дэлхий нийтээрээ “Дэлхийн зүрхний өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрөөр Д.Сүхбаатарын талбайд Улсын гуравдугаар төв эмнэлэг, нийслэлийн зургаан дүргийн эмч нар зүрхний даралт үзэж, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар үнэ төлбөргүй  мэдээлэл, зөвлөгөө өгөх ажээ. Зөвлөгөө 12.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх гэнэ.

Өдөрлөгийг ЭМЯ, Улсын гуравдугаар төв эмнэлэг, “ХААН” сан, нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын зүрхний холбоо хамтран зохион байгуулах гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here