Нүүр хуудас Эрүүл мэнд 2030 он гэхэд элэгний вирусийн төрлийн халдваргүй улс болно.

2030 он гэхэд элэгний вирусийн төрлийн халдваргүй улс болно.

414
0

Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Ази-Номхон далайн элэгний эмгэг судлалын холбоотой хамтран элэгний эмч нарыг зургадугаар чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулж байна.Чуулга уузалтад  нийт 300 гаруй эрдэмтэд оролцож  “Элэгний В, С вирүсийн ба хавсарсан халдвар” сэдвээр эмчилгээ оношилгоо, эмнэлзүйн удирдамжуудыг танилцуулж байгаа юм. Чуулга гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд элэгний С вирүсийг устгах эмчилгээний явц үндэсний хөтөлбөр, бодлогын хэрэгжилт зэрэг өөрийн улсын туршлагыг хуваалцаж байна. Манай улс вирүст хепатитийн эсрэг олон талт хамтын ажиллагааны үндсэн дээр энэ төрлийн эмчилгээний загвар орны нэг болжээ. 2015 онд Монголын элэгний эмгэг судлалын холбоо уг чуулганыг зохион байгуулах эрхийг өрсөлдөөний үндсэн дээр олж авсан байна. Ази-Номхон далайн орны элэг судлалын холбооны зургадугаар хурлыг зохион байгуулах хорооны дарга, Монголын элэгний эмгэг судлалын холбооны ерөнхийлөгч, АҮШУИС-ын профессор О.Баатархүү: Гурван өдрийн турш зохион байгуулж байгаа хуралд нийт 21 орны нийт 300 орчим төлөөлөгч, 40 гаруй зочин профессор урилгаар оролцож байна. Мөн АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Рэй Ким, Канадын Калгарын их сургуулийн профессор Самуэль Ли, Токиогийн их сургуулийн профессор Масуа Мат, Ионсей их сургуулийн профессор Хан зэрэг олон эрдэмтэд ирээд байна. Улс орнуудын элэгний С вирүсийн халдварын тархалт, хавсарсан халдварын оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцаж байна. Монгол Улсын нийт хүн амын дунд элэгний С вирүс болон хавсарсан халдварын талаарх анхны судалгааг хийж 2008 онд олон улсын Ливер интернэйшнл сэтгүүлд хэвлүүлж байсан. 2016, 2017 он цочмог хепатит, С вирүсийн эмчилгээ зэрэг судалгааны үр дүнг хэвлүүлээд байна. 2008 онд монголчуудын дунд элэгний С вирүсийн тархалт 15 хувьтай байсан бол өнөөдөр 10.6 хувьтай болсныг олон судлаачийн судалгаанаас харах боломжтой. Манай улс дэлхийн улс орнуудын дунд энэ төрлийн халдвар өндөртэй орнуудын нэг бөгөөд  төр засгаас хэрэгжүүлж буй олон арга хэмжээний үр дүнд энэ тархалтыг бууруулж чадлаа. 2020 он гэхэд устгах өндөр амбицтай. Тиймээс бид 2030 он гэхэд энэ төрлийн халдваргүй болно гэж итгэж байна. С вирүсийн хувьд эмчилгээний арга байдаг харин  В, дельта вирүсийн хувьд дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна. В вирүс урт удаан хугацаанд багадаа 5-7 жил тасралтгүй эмчилгээ шаарддаг. Гэтэл манайд өвчтөнүүд энэ чиглэлд мэдлэг мэдээлэл муу байгаа, нэг удаа эм уугаад эдгэх гэсэн хандлагатай байгаа нь эмчилгээнд гүйцэд хамрагдахгүй байна” гэв. Манай улс уг хурлыг зохион байгуулах хүсэлт, илтгэлээ тавьж дэмжлэг авсан байна. Үүний шалтгаан нь С вирүсийн эмчилгээг сайтар хийж, олон улсын хуралд эрдэмтэд илтгэлээ танилцуулдаг зэрэг нөлөөлжээ. Харин оролцогчдын зүгээс чуулганы ач холбогдлыг ийнхүү үнэлж байна. Тухайлбал Сантцо мэс заслын эмнэлгийн захирал Х.Баянмөнх: Элэгний хавдрыг эрт үед нь илрүүлвэл эмчилгээ хийх бүрэн боломжтой гэдгийг л олон нийтэд таниулах хэрэгтэй байна. Ази-Номхон далайн орнууд элэгний В, С вирүсийг хэрхэн зөв эрт оношлох, ямар эмчилгээ хийх вэ гэдэг дээр санал солилцож буйгаараа ач холбогдолтой. Энэ хурлаар цаашид бид элэгний өвчний чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулах хэрэгтэйг онцолдгоороо чухал. Улс бүр өөрийн үндэсний хөтөлбөр, төрийн бодлогоо танилцуулдаг учраас илтгэгч бүр үнэ цэнэтэй мэдээлэл өгдөг” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here