KFC сүлжээний Зайсан салбарт хоол идсэн 37 хүн хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Гэтэл тун саяхан буюу өчигдөр /2019.03.18/ мөн л KFC-ээр үйлчлүүлсэн хүүхэд хордлого өгч, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа тухай мэдээлэл цацагдлаа.
Энэ талаар хүүгийн аав “Асуудалгүй болсон хариуцлагатай хандах байх гээд итгээд идсэн. Миний буруу. Миний өөрийн биеийн байдал гайгүй. Харин хүүхдэд л дэмий юм боллоо. Орой 7 цагийн үед үйлчлүүлээд хоёр цагийн дараанаас дотор нь муухайраад бөөлжөөд, гэдэс нь өвдөж эхэлсэн. 103-т дуудлага өгөх гэсэн боловч холбогдож чадаагүй тул ХӨСҮТ-д өөрийн унаагаар яаралтай очсон” гэжээ.
Тэрбээр хүүгийн хамт 25 дугаар эмийн сан орчимд байрлах “KFC”-ийн салбарт үйлчлүүлж “Curry”-тай багц худалдан авсан аж.