Эмэгтэй хүн бүр л аль болох хөгшрөхгүй байхыг хичээж, залуу төрхөө хадгалахыг хүсдэг. Гэвч энэ нь хүсээд болчих зүйл биш бөгөөд зарим хүмүүс боломжгүй гэж үзэх нь бий. Тэгвэл та бүхэндээ 60 настай боловч, гадаад төрх нь өнгөлөг, яг л залуухан бүсгүй шиг харагддаг, дотоод эрхтнүүд нь бүгд эрүүл, эрч хүчтэй Орос бүсгүйг танилцуулж, түүний заавар зөвлөгөөг хүргэе. “Намайг Елена Пятибрат гэдэг. Би 60 настай. Амьдралыг би өөрийнхөөрөө туулж, эрүүл мэнд, гоо сайхандаа төдийлөн анхаарал хандуулдаггүй байсан. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эрүүл мэнд минь муудаж, ёстой л нас ахиж, хөгширч эхэлсэн. Гэтэл нэг л өдөр би яагаад бусад шиг хөгширч, амьдралын сайхан бүхнийг мэдрэлгүй, ахмадын эгнээнд орох ёстой юм гэх бодол толгойд зурсхийн орж ирсэн. Тэгээд л би өөрийгөө хөгжүүлж, эрүүл хооллон, үргэлж дасгал хөдөлгөөн хийж, арьсандаа ч анхаарсан. Одоо энэ бүхнийхээ шимийг хүртэж, би наснаасаа залуухан харагдаж, ямар ч өвчин зовлонгүй сайхан амьдарч байна. Би өөрийгөө өөрчлөх шийдвэр гаргаад 27 жил болж байна. Энэ хугацаанд үргэлж өөрийгөө дэмжиж, урамшуулсаар хүссэн үр дүндээ хүрч чадсан даа. Би 2 хүүхэдтэй. Тэд маань хүнтэй амьдралаа холбож, намайг эмээ болгосон. Харин эмээ боллоо гээд би намба сууж, гэртээ утсаар хувцас нэхээд суух ёстой гэх утгагүй зүйлээс хол байхыг хүссэн. Тэдэнд минь харин ч над шиг гал цогтой эмээ нар таалагддаг гэсэн шүү” Өдөр тутмын амьдрал:
Өглөө – Орондоо өөртөө иллэг хийнэ (5 минут), гимнастик (17 минут), нүүрээ цэвэрлэнэ (2 минут), бэлхүүсний дасгал (5 минут)
Орой – бэлхүүс нарийсгах дасгал (5 минут), нүүрэндээ иллэг хийнэ (10 минут), орондоо орохоос өмнө дасгал хийнэ (3 минут)
Нэмэлт тэжээл – омега 3, витамин Е, Q10, загасны тос. Мөн уураг бол эрүүл байхын хамгийн том хүчин зүйл аж. Тэрээр үргэлж махыг тааруулан идэж, өөрийнхөө биед шаардлагатай уургийг нөхөж авдаг байна. Үхэр, тахиа, загасны махыг идэж, өндгийг ихээр хэрэглэх шаардлагатай. Мөн согтууруулах ундаанаас татгалзаж, үргэлж хөдөлгөөнтэй байх нь эрүүлээр нас ахихад туслана. Мэдээж ус ихээр ууж, хүнсний ногоо хэрэглэж байхаа мартаж болохгүй.