Нүүр хуудас Эрүүл мэнд Cургууль, цэцэрлэг АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ

Cургууль, цэцэрлэг АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ

183
0
Cургууль, цэцэрлэг АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ...
Cургууль, цэцэрлэг АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ...
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн /2018-02-23/-ний өдрийн хурлаар “Улаанбаатар хотын агаар орчны бохирдолыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай“ мэдээллийг сонсож, хэлэлцлээ.
Агаарын бохирдолыг бууруулах газрын дарга  Б.Цацрал  хэлэхдээ:
Өнгөрсөн нэг сарын хугацаанд  Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах  бүсийн  1,2 дугаар бүсэд хамаарч байгаа  ерөнхий боловсролын  сургууль, цэцэрлэгийн танхим,  эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө, тасалгаанд  5270 агаар цэвэршүүлэгч худалдан авах гэрээг хийж, бүрэн нийлүүлж дууссан гэлээ.  Агаар цэвэршүүлэгч  худалдан авах гэрээг  9 аж ахуй нэгжтэй  байгуулсан байна. Түүнчлэн  зөвхөн  дээрхи бүс гэлтгүй   нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-өөс  908 ширхэг агаар цэвэршүүлэгчийг  сургууль, цэцэрлэгт нийлүүлжээ. Олгосон  агаар цэвэршүүлэгчийн  ашиглалтын байдалд хяналт тавих ажил хийгдэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд  хэлэхдээ:

Сар тутам агаарын бохирдолыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа  Засаг даргын зөвлөлийн хуралд холбогдох байгууллагууд танилцуулж, мэдээлэх үүрэг өгсөн. Улирал бүр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаанд  мэдээлж, сургалт сурталчилгааг  хийж байх шаардлагатайг онцоллоо.  Агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангагдаж дууссан ч гэлээ  зөв хэрэглэх, хэрэглээнд нь хяналт тавих ажлыг мөн хийх хэрэгтэй  гэдгийг ч тодотголоо. Түүхий нүүрсний хэрэглээг зогсоох  гэж байгаатай холбогдуулан сайжруулсан  шахмал түлшний нөөцийг бүрдүүлж,  үнэ тарифын судалгааг хийх ёстойг анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here