Цахим сүлжээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “А” хүрээний H1N1 томуугийн вирусээр өвчилсөн хүмүүс ихээр ирж өдөрт наймаас арван хүн нас барж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж, олныг цочирдуулсан.
Энэ талаар УНТЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцгээ өчигдөр өглөө мэдээлэл хийх үеэрээ “А хүрээний H1N1 вирусээр өвчилсөн, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй, сошиал орчинд яригдаж байгаа шиг H1N1-ийн халдвараар хүн нас барсан тохиолдол гараагүй.
Ингэж худлаа мэдээлэл тарааж, иргэдийг түгшээж болохгүй” гэсэн юм. Гэхдээ түүнийг ийн мэдээлэл хийсний дараа хүмүүсийн шинжилгээний хариу гарч, зургаан хүнээс А хүрээний H1N1 вирус илэрч, архаг хууч өвчтэй байсан нэг хүн тус вирусээр халдварлаж, нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна.