Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

168
0
Өнөөдрийн хуанли
Дөрөвдүгээр сарын 05-нд болох үйл явдал
08.00 цагт Төрийн ордны гадна талбайд “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс УИХ-ыг тарахыг шаардаж, жагсаал зохион байгуулна.

09.00 цагт ХСИС-д Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, Иргэдийн төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга нарт зориулсан “Аюулгүй байдлын дамжаа” сургалт болно.

09.00 цагт “Бишрэлт” зочид буудалд Нийслэлийн ЗДТГ, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран “Нээлттэй нийслэл-Нэг цогц мэдээлэл” сургалт зохион байгуулна.

09.00 цагт “Мэдээлэл технологийн үндэсний парк”-т “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах ажилтны семинар” болно.

09.00 цагт Төрийн ордонд “Барилга,нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2018” болно.

09.00 цагт Монголын үндэсний музейд “Музейд суралцахуй” семинар болно.

10.00 цагт Төрийн ордон УИХ-ын Хаврын ээлжит чуулганы нээлт болно.

10.00 цагт Хангарди ордонд Хотын дарга С.Батболд Баянзүрх дүүргийн хороодын дарга нартай уулзана.

10.30 цагт ГХЯ-нд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

11.00 цагт МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Улсын их дэлгүүрээс Цирк хүртэлх өргөн чөлөөний орон сууцны дунд цонх болон галын гарц таглан барилга барих зэрэг хууль бус захирамж, захиргааны актууд гаргуулж буй газрын наймаачид, албан тушаалтнуудын үйлдлийг илчлэх, таслан зогсоох талаар “Нийслэлийн уугуул иргэдийн нийгэмлэг”, “Улаанбаатар форум” ТББ болон “Монголын архитектуруудын эвлэл”-ээс мэдээлэл хийнэ.

11.00 цагт Сүхбаатарын талбайд Иргэний зориг ногоон намаас жагсаал зохион байгуулна.

11.40 цагт Сүхбаатарын талбайд нийслэлийн удирдлагууд Цагдаагийн байгууллагад автомашины түлхүүр гардуулна.

13.00 цагт “Пума Империал” зочид буудалд “Монгол орны генетик нөөцийг ашиглалт” хэлэлцүүлэг болно. Утас 9910989

15.00 цагт Швейцарийн холбооны улсын Гадаад харилцааны сайд Игнацио Кассис нийслэлийн 127 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here