Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи “Тесла” компани шинэ загварын АВТОМАШИН танилцууллаа

“Тесла” компани шинэ загварын АВТОМАШИН танилцууллаа

423
0
Tesla_tsahilgaan_mashin_uildwerlegch
Цахилгаан хөдөлгүүртэй шилдэг автомашин үйлдвэрлэгч “Тесла” компани
~“Тесла” компани шинэ загварын АВТОМАШИН танилцууллаа~

Цахилгаан хөдөлгүүртэй шилдэг автомашин үйлдвэрлэгч “Тесла” компани шинэ загварын 2 авто хүлгээ танилцуулсан байна. “Тесла”-гийн захирал Элон Маскийн хэлснээр, шинэчлэгдсэн 2 автомашин нь илүү хурдан, илүү хүчирхэг хөдөлгүүртэй болсон хэмээн онцолжээ.

Шинэ загварын Тесла модель 3 автомашин хоёр ширхэг хөдөлгүүртэй болсон. Мөн 4 дугуйгаараа хөтөлдөг болжээ. Энэ нь илүү их хүчин чадлыг олгож өгч байгаа юм. Хоёр ширхэг хүчирхэг цахилгаан хөдөлгүүр нь 230 км цаг хүртэлх дээд хурд авах хүчтэй. 4,5 секундэд 0-ээс 100 км цагийн хурд авах чадалтай. Нэг удаагийн бүрэн цэнэгээрээ 520 км зам туулах боломжтой. Үнийн хувьд 5000 ам.доллар…

“Tesla Model 3 Performance Dual Motor AWD” ийн хувьд модель гуравтай ихэнх үзүүлэлтээрээ адил болж өгсөн. 20 инчийн дугуйтай гэдгээрээ онцгой.

Элон Маск хэлэхдээ, модель гурав нь BMW M3-аас 15 хувиар илүү хурдан гэжээ. Үзүүлэлтийн хувьд гэвэл мөн адил нэг удаагийн бүрэн цэнэгээрээ 520 км зам туулна. 3,5 секундэд 0-ээс 100 км цаг хүртэл хурдаа авдаг.

Дээд хурд нь 260 км цаг гэжээ. Үнийн хувьд автомат жолоодлогын системгүй хувилбар нь 78 мянган ам.доллар юм байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, шинэ загварын хоёр автомашинд суурилуулсан хоёр хөдөлгүүрийн нэг нь хүч гаргах зориулалттай бол нөгөөх нь хол зам туулах зориулалттай гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here