Нүүр хуудас Нийгэм “Монгол экспорт-2018” нэгдсэн арга хэмжээ болно

“Монгол экспорт-2018” нэгдсэн арга хэмжээ болно

122
0
mongol-expo-2018
"Монгол экспорт-2018" нэгдсэн арга хэмжээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааны цар хүрээг өргөжүүлэх, экспортын бодлогыг нэгтгэн зангидах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санаачилгаар “Монгол экспорт-2018” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой нэгдсэн арга хэмжээг ХХААХҮЯ-наас Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

Аравдугаар сарын 17-21-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болох нэгдсэн арга хэмжээний хүрээний дэмжигч байгууллагаар Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Азийн хөгжлийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага, Дэлхийн банк, Олон улсын худалдааны төв, ТРАМ төсөл оролцож байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд ноос, ноолуур, арьс шир, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэн худалдаа болохоос гадна дараах хэлэлцүүлэг, семинар, танилцуулга болохоор товлогджээ.

Арга хэмжээний нээлт аравдугаар сарын 18-ны Пүрэв гарагт болох бөгөөд нээлтэд УИХ, Засгийн газрын төлөөлөл оролцож, “Монголын хаан ширхэгт” гэрчлэх тэмдгийг олгох гэрээнд гарын үсэг зурах, “OEKO TEX-100” олон улсын чанарын сертификат олгох ёслолын ажиллагаа тус тус болох юм. Энэ үеэр экспортын бүтээгдэхүүн, “Монгол экспорт” хөтөлбөрийн танилцуулга хийхээр төлөвлөөд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here