Нүүр хуудас Гадаад мэдээ Австралийн Сиднейд сүүлийн 80 жилд…

Австралийн Сиднейд сүүлийн 80 жилд…

154
0
Австралийн Сиднейд сүүлийн 80 жилд...
Австралийн Сиднейд сүүлийн 80 жилд...
Австралийн Сиднейд сүүлийн 80 жилд тохиогоогүй 47.3 хэм хүртэл ХАЛЖЭЭ
Австралийн Сидней хотод сүүлийн 80 жилд тохиогоогүй их халуун болж, агаарын температур цельсийн 47.3 хэм хүртэл халжээ. Тус хотод 1939 онд 47.8 хэм хүртэл халж байсан аж.
Австралийн Сиднейд сүүлийн 80 жилд тохиогоогүй 47.3 хэм хүртэл ХАЛЖЭЭ

CNN агентлагийн мэдээлснээр хэт халалтын улмаас Сидней хотын ойр орчимд ой, хээрийн түймэр гарахаас сэргийлж, хотын захиргаанаас шаардлагатай арга хэмжээг авчээ. Гэвч хэт халалтын улмаас Виктория болон Саут Австралия мужид өнгөрсөн бямба гаригт хэд хэдэн түймэр гарчээ. Мөн Австралийн зүүн эргийн Нью Саут Уэльс мужид их халуунаас үүдэн 7000 орчим байшин, барилга цахилгаангүй болсон байна.

Австралийн Сиднейд сүүлийн 80 жилд тохиогоогүй 47.3 хэм хүртэл ХАЛЖЭЭ

Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж эх газрын болон далайн дундаж температур нэмэгдэж байгаа нь цаг агаарын гамшигт үзэгдэл дагуулах болно гэдгийг шинжээч, мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here