Нүүр хуудас Гадаад мэдээ Австралийн ABC өргөн нэвтрүүлгийн корпорацийн Брисбэн хот дахь салбар байраа солихоор...

Австралийн ABC өргөн нэвтрүүлгийн корпорацийн Брисбэн хот дахь салбар байраа солихоор боллоо.

172
0

84 жилийн түүхтэй ABC корпорацийн хувьд 6 мужид томоохон салбартай төдийгүй улсын хэмжээнд нийт 52 нэгжтэй юм байна.

АВС нь жилд дунджаар улсын төсвөөсөө 1.22 тэрбум австрали долларын санхүүжилт авдаг ч редакцийн хувьд бүрэн бие даасан учир нийтлэлийн бодлогод  Засгийн газар ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй бие даасан удирдах зөвлөлөөс ABC-ийн захирлыг томилдог. Тиймээс үйл ажиллагаагаа Засгийн газарт тайлагнадаггүй. Австралийн АВС телевиз Брисбен хотод байрлах оффисын байрнаасаа нүүхээс аргагүйд хүрчээ. Шалтгаан нь тус телевизэд ажилладаг бүсгүйчүүдийн өвчлөлтэй холбоотой аж. Тус телевизэд ажиллаж байсан Тина Гирдс хөхний хорт хавдраар нас барсан. Түүний дараа хэд хэдэн эмэгтэй сэтгүүлч, уран бүтээлчид энэ өвчний улмаас хорвоог орхисон байна. Тиймээс байгууллагын зүгээс учир шалтгааныг тодруулахаар ажилласан бөгөөд хамаг шалтгаан Брисбен хотод байрлах оффисын барилгад байжээ. Иймд тус барилгыг нэн даруй орхих шаардлагатай гэсэн шийдвэрийг телевизийн удирдлагууд гаргасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here