Нүүр хуудас Гадаад мэдээ Алдарт Жон Леннон, Йоко Оно нарыг дэлгэцэнд мөнхөлнө

Алдарт Жон Леннон, Йоко Оно нарыг дэлгэцэнд мөнхөлнө

86
0
lohn-lennon
Алдарт Жон Леннон, Йоко Оно нарыг дэлгэцэнд мөнхөлнө

Universal Pictures кино компани The Beatles хамтлагийн ахлагч Жон Леннон болон түүний гэргий, Японы зураач, дуучин Йоко Оно нарын харилцааны түүхийг дэлгэцийн бүтээл болгох эрхийг авахаар яриа хэлэлцээ хийж байгаа аж.

“Deadline Hollywood” цахим хуудасны мэдээлснээр, уг бүтээлийн продюсеруудын нэг нь Йоко Оно өөрөө байх аж. Нэрийг нь өгөөгүй байгаа уг киноны найруулагчаар “Далласын худалдан авагчдын клуб” кино болон “Том жижиг худал” цувралын найруулагч Жан-Марк Валле ажиллах юм байна.

Киноны зохиомжийг нэрт эрдэмтэн Стивен Хокингийн тухай өгүүлдэг “Бүх зүйлийн онол”, алдарт “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркьюригийн талаар өгүүлэх “Bohemian Rapsody” зэрэг киноны найруулагчаар ажилласан Энтони МакКартен бичсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here