Нүүр хуудас Гадаад мэдээ Амазоны “Go” нэртэй ухаалаг дэлгүүр тоогоо нэмнэ

Амазоны “Go” нэртэй ухаалаг дэлгүүр тоогоо нэмнэ

129
0
amazon-go
Амазоны автомат худалдагчтай “Go” нэртэй ухаалаг дэлгүүр тоогоо нэмнэ

Одоогоос 20, 30 жилийн өмнө хүмүүс өнөөдрийг зөгнөн ярилцахдаа дэлгүүрээр үйлчлүүлэхдээ худалдагчид бэлэн мөнгө төлөх үйлдлийг хийхгүйгээр худалдан авалт хийдэг болно гэдэг байсан.

Харин өнөө цагт энэ зөгнөл технологийн дэвшлийн ачаар бодит биеллээ олоод байна. Үүний нэгэн тод жишээг дэлхийн интернет худалдааны томоохон салбарын төлөөлөл болох “Amazon.com” олон нийтэд үзүүлээд эхэлсэн байна.

Амазон компанийн удирдлагууд 2021 он гэхэд худалдагчгүйгээр үйлчилгээ үзүүлдэг дэлгүүрийнхээ тоог 3000-д хүргэх зорилт тавин ажиллаж байгаагаа мэдээлсэн юм.

Томоохон дэлгүүрийн үйлчлүүлэгчид худалдагчид авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөр тооцоог хийх гэж урт дараалал үүсэх үзэгдэл энэ технологийн шинэ үйлчилгээний ачаар алга болно гэж харж байна.

Амазоны автомат худалдагчтай “Go” нэртэй ухаалаг дэлгүүр анх 2016 оны сүүлээр АНУ-ын Вашингтон мужийн Сиатл хотод нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Харин одоогоос бараг нэг сарын өмнө тус хотод 2 дахь салбар дэлгүүр нь хаалгаа нээгээд байгаа юм. Гурав дахь салбарт ердөө нэг долоо хоногийн өмнө Чикаго хотноо нээгдээд байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар, төлбөр тооцоогоо ухаалаг систем ашиглан хийдэг ийм төрлийн дэлгүүр Чикаго хотноо дахин нээгдэхээр болсон талаар онцолсон.

Үүний дараа энэ ондоо болон дараа жил гэхэд Сан-Францискод ч гэсэн нээгдэнэ гэжээ. Одоогоор энэ жилийн сүүл гэхэд дахин 10 дэлгүүр нээхээр төлөвлөж байгаа бол ирэх жил гэхэд Америкийн 50 гаруй хотод салбараа нээхээр зорьж байгаагаа мэдээлжээ.

2020-2021 он гэхэд салбар дэлгүүрийнхээ АНУ даяар нээхээр төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ үйлчилгээг авахын тулд Амазоны хэрэглэгчид ухаалаг гар утсан дээрээ тусгай апп-ныг үнэгүй татан суулгах шаардлагатай.

Үүний дараагаар ухаалаг дэлгүүрээс хүссэн бараа бүтээгдэхүүнээ авч сагсандаа хийгээд тусгай төхөөрөмжөөр дамжин гарахад л хангалттай.

Тус тусгай төхөөрөмж нь сагсанд байгаа бүх бараа бүтээгдэхүүний кодыг мэдрэгч төхөөрөмжөөр уншин, худалдан авагчийн цахим данснаас автоматаар тооцоогоо суутгаж авдаг байна.

Хэрэв сонгосон бараагаа буцаахаар болсон тохиолдолд зүгээр л үлдээхэд хангалттай. Хулгай, дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зориулалтын маш олон тооны хяналтын камер ажиллаж байгаа тул эрсдэл гарах боломжгүй гэж дүгнэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here