Нүүр хуудас Гадаад мэдээ АНУ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ТРАМП БЕЛЬГИ УЛСАД АЙЛЧЛАВ.

АНУ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ТРАМП БЕЛЬГИ УЛСАД АЙЛЧЛАВ.

98
0
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп  Герман, Итали, Британи, Белги гэсэн дөрвөн оронд төрийн дээд хэмжээний айлчлал хийх юм байна. Үүнийхээ  дагуу  5 сарын 24-нд  гэргий Меланья Трампын хамт Белгийн нийслэл Брюссел хотноо ирж Францын шинэ удирдагч Эмлануэль Макронтой уулзаж олон улсад тулгамдаж байгаа дүрвэгсдийн хямрал болон терроризмын аюул заналхийллийн асуудлаар хэлэлцлээ. Дараа нь  Бельгийн хаан Филиппний   урилгаар  хүлээн авалтанд оролцсон байна. Хүлээн авалтанд  ирэхдээ унаж явсан “Араатан” гэдэг хуягласан лимузин машин хааны ордны хашааны хаалгаар багтаагүй тухай “La Libre Belgique” сонинд бичжээ.”Араатан” /The Beast/ гэдэг нэртэй Ерөнхийлөгчийн лимузин нь Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны тавьж буй шаардлагын дагуу сайжруулсан  Cadillac юм. 6,8-9,1 тонн жинтэй уг машин нь 200 мм-ийн зузаан хуягласан хаалгатай  130 мм зузаан сум нэвтэрдэггүй шилтэй , дугуй нь хагарсан   ч явж чаддаг зорчигчийн хаалга нь цоожгүй бөгөөд зөвхөн нууц албаны ажилтны мэддэг кодоор онгойдог гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here