Нүүр хуудас Гадаад мэдээ АНУ: Криоптовалютыг МӨНГӨ хэмээн үзэх хуулийн төсөл дэмжигдлээ

АНУ: Криоптовалютыг МӨНГӨ хэмээн үзэх хуулийн төсөл дэмжигдлээ

43
0
USA-crypto
Криоптовалютыг МӨНГӨ хэмээн үзэх хуулийн төсөл дэмжигдлээ

АНУ-ын Вайоминг мужийн хууль тогтоох байгууллагын вебсайтад бичсэнээс үзэхэд, тус мужийн эрх баригчид нь криптовалютыг мөнгө хэмээн тооцох хуулийн төслийг дэмжсэн байна.

Уг хуулийн төсөлд тусгаснаар крипто өмчийг үндсэн 3 ангилалд оруулах ажээ. Тухайлбал дижитал хэрэглэгчийн өмч, дижитал үнэт цаас, виртуал мөнгөн дэвсгэрт гэх 3 ангилал байгаа юм.

Энэхүү 3 ангилалд багтах аваас хувийн үнэт өмч хэмээн тооцогдоод зогсохгүй, фиат буюу цаасан мөнгөтэй адил үйлчилгээтэй байх гэнэ. Дээрх хууль нь 2019 оны 3 сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээр тов гараад байна.

Хэдийгээр АНУ-ын Вайоминг муж улс ийнхүү криптовалютыг мөнгө хэмээн үзэх хуулийг батлаад байгаа боловч, дэлхийн бусад улсуудад криптог хэрхэн ямар ангилалд оруулахаа хараахан шийдээгүй байна.

Мексик, Дани зэрэг улсууд криптовалютыг тодорхой зохицуулалтгүй өмч хэмээн үзэж байхад, Герман Япон зэрэг улсууд нь криптовалютыг мөнгө гэж үзэж хүлээн авч байна.

Дашрамд хэлэхэд Вайоминг муж улс нь АНУ дахь криптогийн гол төв цэг болохоор хүчин чармайлт гарган ажиллаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here