Нүүр хуудас Гадаад мэдээ АНУ-ын баян эрхэмүүдийн хөрөнгийн хэмжээ өмнөх жилийнхээс 1.7 тэрбум ам.доллараар...

АНУ-ын баян эрхэмүүдийн хөрөнгийн хэмжээ өмнөх жилийнхээс 1.7 тэрбум ам.доллараар өссөн гэнэ.

117
0

АНУ-ын  бизнесмен, буянтан,  “Микрософт” компанийг  үүсгэн  байгуулагчдын нэг  Билл Гейтс АНУ-ын хамгийн  баян  эрхэмүүдийн жагсаалтыг тэргүүллээ гэж  ТАСС агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн  лхагва гаригт “Forbes” сэтгүүлд нийтлэгдсэн мэдээллээр, АНУ-ын 50 мужийн баячуудын жагсаалтыг 88.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэйд тооцогдож буй Билл Гейтс \Вашингтон\ тэргүүлсэн байна. “Микрософт”-ыг үүсгэн байгуулагч  дэлхийн хамгийн баян хүн юм. Небраскагийн хамгийн баян оршин суугчаар хөрөнгө оруулагч   Уоррен Баффет тодорчээ. Түүний хөрөнгийн хэмжээ 76.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэнэ. АНУ-ын хамгийн залуу баян буюу Калифорнийн хамгийн баян оршин суугчаар “Facebook” нийгмийн сүлжээг үндэслэгч, 33 настай Марк Цукерберг тодорсон байна. Хөрөнгийн хэмжээ нь  62.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Аляскад “Forbes”-ийн жагсаалт дахь баячуудын хамгийн “ядуу” хоёр эрхэм нь барилгын компани хамтран эзэмшдэг Леонард Хайд, Жонатан Рубини нар ажээ. Тэд тус бүр дансандаа 340 сая ам.доллартай . Тус жагсаалтад орсон 52 хүний нийт хөрөнгө 745 тэрбум ам.доллар бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс 1.7  тэрбум ам.доллараар  өссөн  үзүүлэлт гарчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here