Нүүр хуудас Гадаад мэдээ АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обомагийнхан Вашингтонд амьдрах боллоо.

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обомагийнхан Вашингтонд амьдрах боллоо.

149
0

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийнхан  15 настай бага охин Сашагаа ахлах сургуулиа төгсөх хүртэл Вашингтонд амьдрахаар шийдэж Нийслэл Вашингтон хотод түрээслэж байсан харшаа худалдаж авсан талаар ВВС мэдээлэв. Вашингтоны дээдсүүд амьдардаг Калорама дүүрэгт орших, есөн унтлагын өрөө, 8 угаалгын өрөө бүхий чулуун орд харшийг 8.1 сая доллароор худалдан авсан байна. Энэ оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Обама Цагаан ордноос явснаасаа хойш гэргийн хамт дэлхийгээр аялсаар байгаа юм. Өнөөдөр ноён Обамагийн хэвлэлийн төлөөлөгч Кевин Льюис мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч Обама, хатагтай Мишель нар наад зах нь хоёр жил хагасын хугацаанд Вашингтонд амьдарна. Тиймээс тэд 771 m2 энэ хувийн орон сууцыг түрээсэлж байснаас худалдаж авсан нь дээр юм байна гэж үзээд 8 сая гаруй доллароор худалдан авсан” гэжээ.

Обамагийнхны худалдаж авсан энэ үл хөдлөх хөрөнгө АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтоны Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Жо Локхартынх байжээ. Ж.Локхарт энэ сууцыг 2014 онд 5.3 сая доллароор худалдаж байсан аж. “Amazon” компанийг үүсгэн байгуулагч бөгөөд “Washington Post” сониныг эзэмшигч Жефф Безосын 23 сая долларын үнэтэй орд харш Б.Обамагийн шинэ гэрээс холгүй байдаг гэнэ.

Энэ  дүүрэгт АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин Иванкагийнх байдаг ажээ. Түүний нөхөр Жаред Кушнер нь Цагаан ордны тэргүүний ахлах зөвлөх билээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон  энэ дүүрэгт оны хоёрдугаар сард  5.6 сая доллароор хувийн сууц худалдан авчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here