Нүүр хуудас Гадаад мэдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп

155
0
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британид хийх айлчлалаа цуцлав
АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп  “Твиттер” хуудастаа “Барак Обамагийн засаг захиргаа Лондон хотод шинэ ЭСЯ барихын тулд ЭСЯ-ны өмнөх байрыг самрын мөнгөөр худалдсанд харамсаж байна. ЭСЯ-ны өмнөх байр хамгийн сайхан байршилтай газар байсан. Шинэ ЭСЯ-ны нээлтийн ёслолд оролцож, тууз хайчлах хүсэл надад алга” гэж бичжээ. Тэрбээр ирэх сард Их Британид айлчлах үеэрээ Лондон дахь АНУ-ын ЭСЯ-ны шинэ байрны нээлийн ёслолд оролцох ёстой байсан юм.
Харин одоо түүний оронд ЭСЯ-ны шинэ байрны нээлтийн ёслолд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон оролцож магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Д.Трамп айлчлалаа цуцалсантай холбогдуулан Их Британийн Засгийн газар одоогоор хараахан мэдэгдэл хийгээгүй байна.
Одоогоос нэг жил орчмын өмнө Их Британийн Ерөнхий Сайд Тереза Мэй Цагаан ордонд зочлох үеэрээ Д.Трампыг улсдаа урьсан юм. Тухайн үед Д.Трамп төрийн айлчлалын урилгыг хүлээн авч байсан билээ.
Их Британийн хэт барууны үзэлт нэгэн бүлэглэлээс гаргасан лалын шашинтнуудын эсрэг дүрс бичлэгүүдийг Д.Трамп өнгөрсөн оны сүүлчээр “Твиттер” хуудсаараа түгээсэн юм. Үүний улмаас Д.Трамп болон Т.Мэй хоёр зөрчилдөж эхэлсэн. Мөн Д.Трамп Иерусалим хотыг “Израилийн нийслэл”-ээр зарласныг Т.Мэй эрс шүүмжилснээр хоёр талын үл ойлголцол гүнзгийрэхэд хүрсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here