Нүүр хуудас Гадаад мэдээ Анхны “Boeing 777” сүүлийн нислэгээ хийж, музейд шилжлээ

Анхны “Boeing 777” сүүлийн нислэгээ хийж, музейд шилжлээ

188
0
boeing_777
Дэлхийн хамгийн анхны “Boeing 777” “Pima Air & Space” музейд шилжив

Дэлхийн хамгийн анхны “Boeing 777” загварын нисэх онгоц сүүлийн нислэгээ хийж, Аризона дахь “Pima Air & Space” музейд шилжлээ.

1994 онд үйлдвэрлэгдсэн энэхүү нисэх онгоц 2000 оноос хойш Хонгконгийн агаарын тээврийн “Cathay Pacific” компанид үйлчилгээ үзүүлсэн юм байна.

Энэ хугацаанд нийт 20 мянга гаруй нислэг үйлджээ. Нислэг үргэлжилсэн нийт хугацааг тооцвол 49 мянган цаг давсныг “Cathay Pacific” компанийнхан онцолж байна.

“Boeing”, “Cathay Pacific” компаниуд анхны “Boeing 777” онгоцыг музейд хандивлахаар тохиролцсоны дараа энэ оны тавдугаар сард ашиглалтаас гаргасан ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here