Нүүр хуудас Гадаад мэдээ Арабын Нэгдсэн Эмират улсын ханхүүгийн амьдрал яг л Дорнын үлгэр мэт байдаг.

Арабын Нэгдсэн Эмират улсын ханхүүгийн амьдрал яг л Дорнын үлгэр мэт байдаг.

646
0

Арабын Нэгдсэн Эмират улсын Ерөнхий сайд, Дубайн шейх Мохаммед бин Рашид Аль-Мактоумын хүү ханхүүгийн амьдрал яг л Дорнын үлгэр мэт байдаг байна. Тэд хамгийн тансаг зэрэглэлийн хүлгийг унаж, хувийн нисдэг тэрэг, хөлөг онгоцтой байдаг. Эдгээр ханхүүгийн нэг нь 32 настай Хамдан бин Мохаммед бин Рашид аль-Мактум \Hamdan bin Mohammed bin Rashid Al Maktoum\ юм. Тэрээр Инстаграмын байнгын хэрэглэгч бөгөөд өдөр бүрийн амьдралын тухай фото зургийг оруулдаг ажээ.  Фазза хэмээх нэрээрээ алдартай Дубайн ханхүү Улаанбаатарын цагаар өглөөний 09.00 цагийн орчимд инстаграм хуудсандаа Монголын зургийг оруулсан байна. Ээлжит нэгэн аялалын хэсэг Монгол улс байсан бололтой.  Хамданы өвөө нь шейх Рашид бин Аль Сайед Аль-Мактоум Эмиратийн ерөнхий сайд байсан бөгөөд дөрвөн хүүтэй. Тэдний том хүү Ерөнхий сайдын албыг хашиж байгаад ослоор нас барсны дараа гурав дахь хүү Мохаммед бин Рашид Аль-Мактоумыг угсаа залгамжлагчаар тодруулан Ерөнхий сайд болгосон.  Дубайн захирагч Мохаммед бин Рашид Аль-Мактоум /Хамданы аав/ шейх Мохаммед бин Рашид Аль-Мактоум 6 хүү 8 охинтой /их хатнаас 5 хүү 7 охин, бага хатнаас 1 хүү 1 охинтой/. Эдгээрээс хоёр дахь хүү Хамдан угсаа залгамжлах ханхүү. Тэрээр бас ирээдүйд  дараагийн Ерөнхийлөгч болно.

Учир нь Эмират нь Abu Dhabi, Ajman, Dubai, Fujairah, Ras al-Khaimah, Sharjah,  Umm al-Quwain гэсэн долоон овог аймгийн нэгдэл бөгөөд тэд нар Холбооны дээд зөвлөлийн шийдвэрээр ээлжээр төр барьцгаадаг. Гэхдээ голлох хоёр аймаг болох Абу Даби болон Дубайн шейхүүд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа ээлжлэн хашицгаадаг байна. Бусад таван овог аймагтай яамдуудаас оногддог. Дараагийн ерөнхийлөгч Дубайн шейхээс болох ёстой. Арабын Нэгдсэн Эмират улсын нийт хүн ам 9.2 сая  байдгаас 1.4 сая Эмиратын иргэд, 7.8 сая гадаад ажилчид байдаг. Хамдан нь Дубай дахь Рашида хувийн сургуулийг төгссөн бөгөөд Их Британийн 1-3 жилийн турш сургалт явуулдаг хамгийн дээд зэрэглэлийн цэргийн сургуулийг төгссөн байна. Үүнээс гадна Лондонгийн санхүүгийн коллеж болон Дубайн удирдлагын сургуулийг тус тус дүүргэсэн аж.

Дубайн тэргүүний долоон хүүгийн хамгийн ухаалаг нь болох тэрээр шүлэг зохиодог байна. Түүний шүлгүүд ихэвчлэн гэр бүл, хайр сэтгэл, эх орны талаар байдаг аж. Шүлгүүдээ тэрээр “Fazza” нэртэйгээр нийтэлдэг бөгөөд энэ нь амжилт гэсэн утгыг агуулдаг гэнэ.

Хамдан Дубайн Хотын зөвлөлийн дарга, Спортын холбооны тэргүүн, Залуучуудын бизнесийг дэмжих холбооны хүндэт ажилтан юм байна. Тэрээр морин уралдаанд ихээхэн сонирхолтой бөгөөд Азийн Олимпийн наадмын үеэр алтан медаль  хүртсэн байна. Ханхүү нисдэг тэргээс эхлээд лимузин машиныг ч унах боломжтой бөгөөд заримдаа өөрийн үржүүлдэг тэмээг ч унах нь бий. Угсаа залгамжлагч ханхүү ганц төрийн хэрэг биш олон нийтийн хэрэгт  тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах болоод буяны үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here