Нүүр хуудас Гадаад мэдээ Арав дүү нөхөр нь “Mercedes-Maybach” бэлэглэв

Арав дүү нөхөр нь “Mercedes-Maybach” бэлэглэв

159
0
Приянка Чопра арав дүү нөхрөөсөө "Mercedes-Maybach" бэлгэнд авчээ

АНУ-ын нэрт дуучин Ник Жонас эхнэр болох үзэсгэлэнт Приянка Чопрадаа “Mercedes-Maybach” машиныг бэлэглэж, гэнэтийн бэлэг барьжээ.

priyanka chopra
Priyanka chopra

Учир юу вэ гэвээс Ник Жонас өөрийн хоёр ахтайгаа хуучин хамтлагаа эргэн сэргээж, “Jonas Brothers” хамтлаг шинэ сингл гаргасан нь Billboard-ын шилдэг дууны жагсаалтыг тэргүүлээд байна.

Энэхүү баяраа тэмдэглэх үүднээс 26 настай Ник нь өөрийн эхнэр 36 настай Приянкад 200,000 орчим ам.долларын үнэлгээтэй, тоноглол бүхий “Maybach”-ыг бэлэглэсэн байна.

Энэтхэгийн нэрт жүжигчин, гоо бүсгүй Приянка бэлгийнхээ зургийг Инстаграмд хуудаснаа нийтэлж

“Нөхрийн шинэ дуу дэлхийн тэргүүлж хит болсноор, гэргий нь “Maybach”-тай боллоо. Хайртай шүү, чи бол хамгийн шилдэг эр нөхөр” хэмээн тайлбар бичжээ.

priyanka chopra
Дуучин Ник Жонас эхнэр болох үзэсгэлэнт Приянка Чопра

Олны танил супер оддын амьдрал, хайр дурлалын романс үргэлж сонирхолтой сэдэв байдаг. Өөрөөс нь арав эгч Энэтхэгийн супер од Приянка Чопрад зориулсан дараагийн гэнэтийн бэлэг юу байх бол…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here