Нүүр хуудас Гадаад мэдээ Бангладеш улсад борооны улирлын үеэр аянга цахилгаан, үер, хөрсний нуралт гэх мэт...

Бангладеш улсад борооны улирлын үеэр аянга цахилгаан, үер, хөрсний нуралт гэх мэт байгалийн гамшиг байнга тохиолдож байдаг.

269
0

Өчигдөр  Бангладеш улсад орсон ширүүн борооны дараа хөрсний нуралт үүсч, уулын ойр орчмын байшингууд шавар шороонд дарагдсаны улмаас хамгийн багаар бодоход 125 хүн амиа алджээ.  Хүн ам нягт шигүү суурьшсан Бангладеш улсад борооны улирлын үеэр аянга цахилгаан, үер, хөрсний нуралт гэх мэт байгалийн гамшиг байнга тохиолдож байдаг.  Амиа алдсан хүмүүсийн тоо цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна. Учир нь хэдэн арван хүн одоо болтол сураггүй хэвээр байгаа бөгөөд аврах багийнхан эрэн хайх ажиллагаа явуулсаар байгаа юм. Амиа алдсан хүмүүсийн дотор аврах ажиллагаанд оролцож байсан 4 цэргийн албан хаагч байсан гэж нийслэл Дакка хотын Онцгой байдлын албаны ажилтан ярилаа.  Долоо хоногийн өмнө “Мора” хар салхи Бангладешийн зүүн өмнөд нутгийг дайран өнгөрсний улмаас 7 хүн амиа алдаж, хэдэн арван мянган байшин эвдэрч нурсан байна. 2007 онд тус улсын зүүн өмнөд нутгийн Читтагонг хотод хөрсний нуралт үүссэний улмаас 130 хүн нас барсан юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here