Нүүр хуудас Гадаад мэдээ Биткойны зах зээлд тоглогчид АЛТ руу шилжив

Биткойны зах зээлд тоглогчид АЛТ руу шилжив

39
0
Биткойны зах зээлд тоглогчид АЛТ руу шилжив

Биткойны хөрөнгө оруулагчид алт руу шилжиж байгаа хэмээн “Van Eck Associates”-ын CEO хэллээ. 2017 онд Биткойны ид өсөлтийн үед хөрөнгө оруулагчид алтнаас анхаарлаа холдуулж, Биткойны зах зээлд санхүүжилт ихээр хийж байсан юм.

Харин одоо эсрэгээрээ Биткойнд хөрөнгө оруулж байсан хүмүүс алтны зах зээл рүү орж байгаа нь судалгаанаас харагджээ. “Van Eck Associates”-аас зохион байгуулсан судалгаанд 4000 орчим Биткойны хөрөнгө оруулагчид оролцсон бөгөөд тэдний сонгох хамгийн эхний сонголт нь 2019 онд алт хэмээн хариу гарсан байна.

Түүнчлэн Биткойн арилжаа болон бусад төрлийн санхүүжилтийн чиглэл дээр ажилладаг “Seymour Asset Management”-ын хөрөнгө оруулалт хариуцсан захирал Тим Сеймор хэлэхдээ

Блокчейны давуу талаас өөрөөр биткойн болон криптогийн ялгарах чанар, давуу талууд гэж үгүй болж байна. Биткойныг хадгалаад гарах үнэ цэнэ нь үнэхээр бодит эсэх дээр эргэлзээ маш их болсон. Харин эсрэгээр алт бол хэзээд ч үнэ цэнээ алдахгүй, хадгалахад тохиромжтой гэх байр сууриа улам баталгаажуулж байна” гэжээ.

Дашрамд хэлэхэд Биткойн хамгийн сүүлчийн байдлаар 3500 ам.доллараар арилжиж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here