Нүүр хуудас Гадаад мэдээ Блокчейнд суурилсан төслүүдэд их хэмжээний санхүүжилт оруулна

Блокчейнд суурилсан төслүүдэд их хэмжээний санхүүжилт оруулна

120
0
block-chain
Блокчейнд суурилсан төслүүдэд их хэмжээний санхүүжилт оруулна

АНУ-ын эрчим хүчний департамент нь нь Блокчейн тэргүүтэй технологиудын судалгаанд зориулж, 4.8 сая ам.долларын санхүүжилтийг хийхээр болжээ.

Уг санхүүжилт нь АНУ-ын их сургуулиудын төвшинд блокчейн тэргүүтэй дэвшилтэт технологиудын сургалт, судалгааны ажилд зарцуулагдах юм.

Малтмал цахилгаан үүсгүүр генераторын мэдрэгчдээс дата мэдээллийг блокчейн болон бусад төвийн нэгдсэн бус системээр аюулгүй дамжуулах технологийг голчлон судлах ажээ.

Энэ чиглэлийн судалгааны төслүүдийн санхүүжилтэд дээрх хөрөнгө оруулалтыг зориулахаар албаны хүмүүс төлөвлөж байна.

Дашрамд хэлэхэд өнгөрсөн 12 дугаар сард Испанийн нөхөн сэргээгдэх эрчим хүчний томоохон компани болох “Acciona Energia” нь блокчейн технологийг ашиглаж, цахилгааны үүсгүүрийг хянах, мөшгөх чиглэлээр ашиглахаа мэдэгдсэн билээ.

Мөн Өмнөд Солонгосын засгийн газар нь Бусан хотод блокчейнд суурилсан виртуаль цахилгаан станцыг барихаар ажиллаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here