Нүүр хуудас Гадаад мэдээ Германы хуулиар Нацист үзэл суртлыг илэрхийлсэн үйлдэл гаргавал 3 хүртэл жил шоронд...

Германы хуулиар Нацист үзэл суртлыг илэрхийлсэн үйлдэл гаргавал 3 хүртэл жил шоронд хорьдог.

398
0

Дрезден хотын  гудамжинд нацист ёсолгоог хэд хэдэн удаа үйлдсэн Америк жуулчныг хажуугаар нь явж байсан иргэн цохисон хэрэг саяхан гарчээ. Дөнгөж долоо хоногийн өмнө хоёр Хятад жуулчин мөн ийм үйлдэл хийж байгаад Берлинд баривчлагдсан юм.

Хэрэг явдал өнгөрсөн 8 сарын12-ны бямба гарагт Дрезден хотод болжээ. 41 настай Америк жуулчин Дрездений төвд байрлах кафены гадна нацист ёсолгоо үйлдэж байсныг хажуугаар нь явсан иргэн цохиж унагасан байна. Цохисон этгээд тэр дороо зугтаж, хөнгөн гэмтэл авсан жуулчныг цагдаа нар саатуулжээ. Зугтсан этгээдийг мөн эрэн сурвалжилж байгаа гэнэ.

Америк жуулчин эр согтуу байсан ба түүний цусан дахь согтууруулах бодисын хэмжээ 0.276 хувь байжээ. Түүнийг Нацистын билэгдлийг хориглодог Германы хуулийн дагуу баривчлаад байна. Өнгөрсөн долоо хоногт Рэйхстагийн ордны гадаа Нацист ёсолгоо үйлдэж зургаа авхуулж байсан хоёр хятад жуулчин цагдаа нарт баривчлагдаж, нийтдээ 1,000 евро төлсний дараа суллагдсан юм.

Уг нь Германы хуулиар Нацист үзэл суртлыг илэрхийлсэн үйлдэл гаргавал гурав хүртэл жил шоронд хоригдох ял хүртдэг ч гадаадын жуулчдад харьцангуй хөнгөн шийтгэл оноосон нь энэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here