Нүүр хуудас Гадаад мэдээ Гурван жил харилцсан залуус маш сонирхолтой байдлаар уулзжээ

Гурван жил харилцсан залуус маш сонирхолтой байдлаар уулзжээ

84
0

22 настай Жош, 21 настай Мишель хоёр Охайо мужийн Кент Их Сургуулийн оюутнууд бөгөөд гурван жилийн турш нэг ч удаа бие биетэйгээ уулзалгүйгээр “Tinder”-ээр (танилцдаг апп) харилцдаг байжээ.

Жош өөрийн твиттертэй өөрсдийн харилцан яриагаа скрийншот хийж байрлуулснаар тэдний түүхийг хүн болгон мэдэх болжээ. “Tinder” тэдэнд хамгийн анхны уулзалтаа Мауи-д хийх санал тавьж эцэст нь бие биенээ бодитоор харах боломжийг олгожээ.

Тэд оройн хоол идэж, юм ярьж суулгүйгээр “Good Morning America” нэвтрүүлэг дээр олон мянган хүний өмнө анх уулзсан байна.

Жош Мишельтэй анх удаа уулзаад “Мөрөөдөл минь биеллээ. Би түүнийг энд харж байгаадаа итгэж ч чадахгүй байна” хэмээжээ. Харин Мишель “Энэ бүгдийг бодит гэдэгт одоо ч итгэхгүй байна” гэжээ.

Тэд бие биедээ таалагддаг нь шоуны үеэр ажиглагдсан бөгөөд тэдний нөхөрлөл удаан үргэлжилнэ гэж найдъя.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here