Нүүр хуудас Гадаад мэдээ Дональд Трамп: Холбооны нөөцийн банк АЛДАА гаргаж байна

Дональд Трамп: Холбооны нөөцийн банк АЛДАА гаргаж байна

105
0
Trump
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны Нөөцийн банкийг шүүмжиллээ

АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн найман сарын дээд хурдаар уналаа. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ гурван удаа өсгөснийг хурцаар дахин шүүмжилсэн байна.

Тэрбээр Жером Пауэллын баримталж буй бодлого нь хөрөнгийн захад сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байгаа аж. Учир нь Дональд Трамп хувьцааны ханшийн өсөх хөдөлгөөнийг өөрийнх нь эдийн засгийн бодлогын үр дүн гэж үздэг юм.

Харин зах зээлийн ихэнх шинжээчид хөрөнгийн зах зээлийн уналтыг АНУ, БНХАУ-ын худалдааны маргаантай холбон тайлбарлаж байна. Лхагва гарагийн арилжаагаар “S&P 500” индекс таван сар дараалан буурч, сүүлийн гурван сарын доод цэгт хүрчээ. Мөн “Nasdaq 100” индекс дөрвөн хувиар унасан нь сүүлийн нэг жилийн хамгийн сул үзүүлэлт болсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп

Би хувьдаа Холбооны Нөөцийн банк алдаа гаргаж байна гэж бодож байна. Хэт хатуу бодлого баримталж байна. Нэг талаас та бүхэн маш сайн хамгаалалт гэж хэлж болно. Энэ нь ч үнэхээр хамгаалах арга. Ашиг хийх боломжийг ч олгож байна. Гэсэн ч Холбооны Нөөцийн банк “галзуурчихсан” гэж бодож байна” гэж мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here