Нүүр хуудас Гадаад мэдээ Дуулахаас гадна чадварлаг загвар өмсөгч ДУА ЛИПА

Дуулахаас гадна чадварлаг загвар өмсөгч ДУА ЛИПА

227
0
dua_lipa_01
Дуулахаас гадна чадварлаг загвар өмсөгч ДУА ЛИПА

Дуу хөгжмийн ертөнцөд алдартай нэгэн залуухан авьяаслаг бүсгүй бол Дуа Липа юм. Үзэсгэлэнтэй дүр төрх, гоёмсог хоолойгоороо бусдыг татаж чаддаг тэрээр маш олон хит дуунуудыг олны хүртээл болгосон билээ.

Тэрээр 1995 оны наймдугаар сарын 22-ны өдөр Лондон хотноо мэндэлжээ. Тэрээр нэг эгч, нэг ахтай. Дуа Липа 14 настайдаа анх дуучин болох гараагаа эхэлсэн ба “Pink”, “Nelly Furtado” зэрэг дуртай дуучдынхаа дууг дууриан дуулж “Youtube” хуудаснаа нийтэлдэг байв.

Дуучин бүсгүй маань дуулахаас гадна чадварлаг загвар өмсөгч гэнэ шүү. Тэрээр 16 настайдаа загвар өмсөгчөөр ажилдаг байсан ба 18 настайдаа “The X Factor” хэмээх алдартай нэвтрүүлэгт орж өөрийгөө олон нийтэд илүү таниулж чадсан билээ.

dua_lipa_03
“The X Factor” хэмээх алдартай нэвтрүүлэгт орж өөрийгөө олон нийтэд илүү таниулж чадсан юм

Дуа Липа 2015 онд өөрийн анхны дуу болох “New Love” хэмээх дуугаа гаргасан. Харин тухайн оны аравдугаар сард тэрээр “Be The One” гэх хоёр дахь дуугаа гаргасан нь түүнд маш их амжилтыг авчирсан юм.

Түүний дуу Европын 11 орны хөгжмийн чартад маш олон долоо хоног шилдэг арван дуунд жагссан билээ. Энэ эрчээрээ тэрээр хэд хэдэн дуу гаргасан ба 2016 оны 11-р сард аялан тоглолтоо хийн шүтэн бишрэгчдээ баярлуулав. 2017 оны зун “No Rules” хэмээх дуу нь түүнийг дэлхий нийтэд таниулахад нь илүү тусалж чаджээ.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нэр: Дуа Липа (Dua Lipa)

Төрсөн өдөр: 1995.8.22

Төрсөн газар: Лондон хот

Нас: 23

Өндөр: 173 см

Инстаграм: @Dualipa

ТҮҮНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Дуа Липа 15 настай байхдаа бие даан амьдрахаар шийдэн гэрээсээ явсан.

Мөн 15 настай байхдаа зөөгч хийн ганцаараа амьдардаг байсан.

Түүний анхны дуу болох “New Love” дуунд “Lana Del Rey” тусалж байсан.

Түүний нэр нь Албани хэлээр “Хайр” гэсэн утгатай.

Түүнийг өндөр болоход сагсан бөмбөг их тус болсон.

Дуа Липаг 11 настай байхад нь багш нь түүнд “Чи дуулж чаддаггүй юм байна” гэж хэлж байсан

Түүний дүр төрхийг илэрхийлдэг гол зүйлүүдийн нэг бол Чокер (Choker)

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here