Нүүр хуудас Гадаад мэдээ Дэлхийд халамжийн үйлчилгээгээрээ тэргүүлдэг улс Норвеги.

Дэлхийд халамжийн үйлчилгээгээрээ тэргүүлдэг улс Норвеги.

176
0

Скандинавын хамгийн чинээлэг Норвеги улс 2016 онд нийт 21 тэрбум ам.долларын халамж, тэтгэмжийн үйлчилгээг иргэддээ үзүүлсэн үзүүлэлтээрээ  дэлхийд “халамжийн үйлчилгээ”– гээрээ тэргүүлжээ. Ингэснээрээ  Норвеги улсын иргэд нь халамжийн үйлчилгээнээс хэт хамааралтай болох эрсдэл тулгарсан байна. Тус улсын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлснээр, хөдөлмөрийн насны хүн амын тавны нэг нь өнгөрсөн жил ажилгүйдлийн тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж зэргийг их хэмжээгээр авсан байна. Ер нь норвегичуудын 20 гаруй хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд идэвхтэй хамрагддаг гэсэн дүнтэй байгаа аж. Үүгээр зогсохгүй зарим бүс нутагт хүн амынх нь 40 гаруй хувь нь сар тутамд халамжийн үйлчилгээ, тэтгэмж авдаг гэсэн тоо баримт гарсан байна.  Норвеги улс нь газрын тос, байгалийн хийн салбарт голлон тулгуурлаж эдийн засгийн хөгжүүлэхийн дээр дэлхийн өөр хаана ч байхгүй халамжийн үйлчилгээний тогтолцоог бий болгосон гэгддэг. Хэдий тийм боловч энэхүү нөөц шавхагдаж байгаагаас гадна тус улс ногоон эрчим хүч рүү шилжиж  байгаатай  холбогдуулж орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд томоохон хүндрэлтэй тулгарч болзошгүйг шинжээчид онцолжээ. Үүнтэй төстэй байдал АНУ-ын баруун Виржина муж болон Францын хойд бүсэд үүсээд байгаа гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here