Нүүр хуудас Гадаад мэдээ Д.Трамп: …эмгэнэл илэрхийлье. Бурхан болон эх орон чинь чамтай хамт”

Д.Трамп: …эмгэнэл илэрхийлье. Бурхан болон эх орон чинь чамтай хамт”

285
0

Нью-Йоркийн Доод Манхэттэн дүүрэгт ачааны машины жолооч найман хүний амь насыг бүрэлгэж, 11 хүнийг хүнд гэмтээж бэртээсэн хэрэг гарсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. Цагдаагийнхан цагаан ачааны машинаас бууж ирсэн, буудуулж шархадсан 29 настай залууг баривчилсан байна. АНУ-ын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, гэмт этгээд Сайфулло Сайпов гэгч бөгөөд 2010 онд АНУ-д очиж, Флорида мужид суурьшсан цагаач нэгэн ажээ.

Нью-Йорк хотын дарга Билл де Бласи “Гэм зэмгүй иргэдэд халдсан аймшигт халдлага” хэмээн хэлсэн байна. Мөн тэрбээр “Нью-Йоркчууд бид хүчтэй, хүчирхэг. Биднийг хүчирхийлж чадахгүй” хэмээн нэмж хэлжээ.  Ерөнхийлөгч Дональд Трамп “Нью-Йорк хотод болсон террорист халдлагад өртсөн хохирогчдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Бурхан болон эх орон чинь чамтай хамт” хэмээн твиттер хуудастаа жиргэсэн байна.

Нью-Йоркийн цагдаагийн газрын комиссар Жэймс О’Нил “Халдлагын улмаас хүнд шархадсан хүмүүсийн амь нас аюулгүй” хэмээн хэлжээ. Комиссар хэлэхдээ “Амиа алдсан болон бэртэж гэмтсэн хүмүүс ажлаа хийж явсан, ажлын байр болон гэрээсээ гарч явсан, унадаг дугуй унаж явсан хүмүүс байсан. Энэ бол Нью-Йоркийн олон гэр бүлд тохиосон хамгийн том гамшиг” хэмээсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here